Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ДАРГА М. ЭНХБОЛД МАРГААШИЙН ДОТОР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

  М.Ариунжаргал 2018-12-13 3155

 

УИХ- ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан 40 гишүүний бойкот энэ долоо хоногт ч үргэлжилж байна. Тиймээс өнөөдөр өглөө 10 цагт эхлэх байсан чуулганы нэгдсэн хуралдаан 12 цагийн орчимд 32 гишүүнтэйгээр буюу 47,3 хувийн ирцтэй байсан юм. УИХ- ын дарга ажлаа өгөхгүй гэснээс үйдэлтэйгээр УИХ -ын 40 гаруй гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаануудад суухгүй байгаа. Тиймээс УИХ -ын үйл ажиллагаа гурав дахь долоо хоногтоо гацаж өнөөдөр ч ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдааныг бүхэлд нь хаасан юм .

Өнгөрсөн сарын 22 ний өдрөөс эхлэн УИХ ын нэр бүхий 40 гаран гишүүн УИХ- ын даргыг 60 тэрбумын бичлэгээс эхлээд удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан тул ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардсан. Харин УИХ -ын даргыг зүгээс хуулийн үндэслэл гаргаж албан бичгээр мэдэгд гэх тайлбарыг хийгээд өнөөдрийг хүрсэн. Тиймээс УИХ -ын тухай хуулийн 10,2,2 т заасны дагуу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх албан бичгийг 38 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ ын даргад хүргүүллээ. Ингэхдээ М.Энхболд нь УИХ -ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзжээ .

 УИХ -ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргатал нэр бүхий 40 гаруй гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ онцоллоо

 

. Үүнээс гадна энэ хугацаанд учирч болох аливаа эрсдэл, сөрөг үр дагаврыг УИХ ын дарга хариуцах болно гэсэн юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө