Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Афганистанд уурхайн ослоор 40-өөд хүн амиа алджээ

  Б.Оюун 2019-01-07 435

Афганистаны хойд зүгт байрлах Бадахшан мужид золгүй явдал болж, алт олборлох уурхайд осол болсноос 40-өөд хүн өртөн амиа алдаад байна. Уурхайн ослоор амиа алдсан иргэд нь алтны уурхайн аманд хууль бусаар олборлолт явуулж байсан хүмүүс гэнэ.

Уурхай цаг агаарын таагүй байдлын улмаас, энэ нутагт хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас орсны дараа нурж, осол болжээ.

Бадахшан мужид орсон их цасны улмаас уурхайн хонгилууд цасаа даалгүй нурж, энэ үеэр уурхайд олборлолт явуулж байсан хүмүүсийн дээрээс нуранги буусан байна. Осол болох үед уурхайн гүнд 50-иад хүн байжээ. Осол болсны дараагаар уурхайд 30-аад хүн амиа алдсан гэж мэдээлж байсан ч сүүлд хохирогсдын тоо нэмэгдсээр 40 гарч, үүнийг ч эцсийн тоо биш гэдгийг аврагчид хэлж байна. Түүнчлэн 7 хүнийг эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлж байгаа юм. 

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани уурхайд болсон ослоор иргэд амиа алдсанд харамсч байгаагаа илэрхийлэн, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Осол болсон уурхайд сүүлийн арваад жил ямар ч төрийн хяналтгүйгээр алтны олборлолт явагдаж байжээ. Нутгийн иргэд уурхайд хууль бусаар олборлолт явуулж байсан гэнэ. Хэдий тийм ч улсаас уурхайн ослоор амиа алдсан иргэдэд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө