Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Араб бүсгүй Тайландаас орогнол хүсчээ

  Б.Оюун 2019-01-08 1222

Исламын шашны хавчилга мөрдлөгөөс зугтан эх орноо орхисон нэгэн бүсгүй Азийн улс орноос орогнол хүсэн, зугтсан явдал өнөөдөр олон улсын анхаарлыг татсан гол мэдээллүүдийн нэг болоод байна. Саудын Арабын харьяат нэгэн бүсгүй яг ийм шалтгаанаар Тайландын эрх баригчдаас орогнол хүсч ханджээ. Одоогоор Бангкокийн эрх баригчид эмэгтэйн хүсэлтийг хүлээн авч, түүний аюулгүй байдлыг хамгаалан түр хамгаалалтад аваад байна.

Тайландад замдаа түр зогсоод цааш Австралийг зорих ёстой байсан нэгэн бүсгүй Бангкокийн олон улсын нисэх буудлаас явахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж, түүнд орогнол үзүүлэхийг хүсч өөрийгөө өрөөнд түгжсэн байна. 

Тайландын цагаачлалын албаны дарга Сурахат Хакпарны мэдээлж байгаагаар Саудын Арабын иргэн нэгэн бүсгүй түүнийг ар гэрийнхэн нь мөрдөн мөшгиж, хүчээр гэрт нь буцаахыг хүсч байгаа, эх оронд нь түүнийг исламын шашны хатуу дэг жаяг, хавчилт мөрдлөгө, тамлалт хүлээж байгаа гэж учирлажээ. Рахаф Мохаммед аль Кунун гэх бүсгүй нисэх буудлын цагаачлалын албаныхан ийнхүү хандаж, түүнийг хүчээр Кувейт руу нисгэхийг завдсан ч үүнийг эсэргүүцэн өрөөнд орж өөрийгөө түгжин, олон цагаар тэндээ суусан байна.

Ийнхүү эх орон, ар гэрийнхнээсээ зугтаж яваа бүсгүйтэй Тайландын цагаачлалын албаныхан олон цаг ярилцсаны эцэст түүнд түр орогнол үзүүлж, нөхцөл байдлыг тодруулах хүртэл түүнд аюулгүй байх боломжийг нь бүрдүүлэн туслахаар шийджээ. 

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан албанаас мэдээлснээр Рахаф бүсгүй Тайландад түр саатан цааш Австралийг зорин нисэх гэж байжээ. Тэгвэл ийнхүү замдаа саатаж, хүндхэн байдалд орсон бүсгүйд туслах аян Австралид мөн өрнөж, энэ улсын иргэд исламын хахир хатуу дэг жаягаас зугтаж яваа бүсгүйд тусламжийн гараа сунгаж, өмнөд тивд аюулгүй ирж, аюулгүй амьдрахад нь туслахад уриалж байна. Рахаф бүсгүй Саудын Арабт өнөөг хэр эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал, тэднийг олон нийтийн газарт эрэгтэй хүнгүйгээр гарахыг зөвшөөрдөггүй, мөн гэр орон, ар гэртээ ч тэд чөлөөтэй байх эрхгүйгээр исламын хатуу дэг жаяг дор амьдардгийг эсэргүүцэж, өөрийн энэхүү үйлдлээр олон нийтэд дуу хоолойгоо хүргэхийг хүсчээ. Тэрээр гэрээсээ зугтахаасаа өмнө үсээ дур мэдэн тайрсныхаа төлөө хагас жилийн туршид гэртээ түгжигдэн хорионд байсан талаараа мөн ярьжээ.

Бежавшая от Ислама: Таиланд принял беженку из Саудовской Аравии

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө