Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Каталонид терроризмын эсрэг тусгай ажиллагаа явууллаа

  Б.Оюун 2019-01-16 398

Испанийн Барселонд хотод Каталонийн цагдаа хүчнийхэн алан хядлага, терроризмын эсрэг өргөн хүрээний тусгай ажиллагаа явуулжээ. Ажиллагааг Барселон хот болон Игуалада сууринд нэгэн зэрэг явуулж, цагдаа нар 17 хүнийг баривчлан саатуулсан байна. Ажиллагааны үеэр саатуулагдсан хүмүүс нь бүгд Алжир, Мароккогийн харьяат иргэд байжээ.

Испанийн дотоод хэргийн яамны албаны төлөөлөгч Микель Букагийн мэдээлснээр ажиллагааг болзошгүй алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан байна.

“Александрия” код нэрэн дор явагдсан тусгай ажиллагааг Каталонид өглөө эртлэн явуулж, Барселон болон Игуаладад тус бүр 6 хаягаар явуулсан байна. Анти терроризмын ажиллагаанд Испанийн хууль хүчний зуугаад ажилтан нэгдэн оролцжээ.

Ажиллагааны үеэр саатуулагдсан этгээдүүдийг алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан, радикал үзэл суртлыг дэвэргэж, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт нэгдсэн, мөн хүн амын аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Алжир, Марокко гаралтай иргэдийн дийлэнх нь өмнө нь мөн хуулийн байгууллагад хулгай дээрэм хийсэн, хүчирхийлэл үйлдэж, хар тамхины хууль бус наймаа эрхэлсэн хэргээр бүртгэлтэй байжээ.Испанийн хууль сахиулагчид зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг, мөн тэд радикал үзлийг дэвэргэн, халдлага дайралт үйлдэхээр бэлтгэж байсныг тогтоосон юм. Тэдний араас хууль хүчний байгууллагынхан өнгөрсөн оноос эхлэн мөрдөлт явуулж эхлээд байжээ. Испанид өнөөдрийн байдлаар аюулын 5 түвшнээс 4-р зэргийн түвшин тогтоож, хаа сайгүй аюулгүй байдлыг өндөрсгөөд байгаа юм.

Image result for Антитеррористическая операция в Каталонии

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө