Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Брекзит эмх замбараагүй байдал болон хувирлаа" гэж Британийн сонингууд нийтлэв

  М.Даваадулам 2019-01-16 402

Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахад 73 хоногийн хугацаа үлдээд байхад Брекзитийн хэлэлцээр эмх замбараагүй байдалд “умбалаа” гэж The Times нийтэлжээ.  Эсрэг санал өгсөн 432 гишүүний 118 нь төрийн эрхийг баригч Консерватив намын гишүүд гэдгийг онцолсон байна. Ингэснээр Ерөнхий сайд Тереза Мэйн идэвхтэй “зүтгүүлж” буй хуулийн төслийг Парламент дахь төрийн эрхийг баригч эвслийн гишүүдийн гуравны нэг эсэргүүцлээ гэж The Times бичжээ.

The Daily Telegraph Британийн Засгийн газрын ялагдлыг “түүхэн” гэж тодотгоод, санал хураалтын үр дүн нь Засгийн газар доторх хямрал хүндэрснийг илтгэж байна гэж нийтэлжээ. Мөн Мэйг орлох эрхэм хэн байх бол? гэсэн нийтлэл ч гарсан байна. Гадаад хэргийн экс сайд Борис Жонсон, одоогийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид, Форин оффисийн тэргүүн Жереми Хант, Брекзитийн сайдаар ажиллаж байсан Доминик Рааб нарыг хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид гэж тус хэвлэл онцолжээ.

Харин Financial Times 230 гишүүний санал зөрүүтэй байгааг онцоллоо. Энэ бол Их Британийн Засгийн газрын хүлээж байсан ялагдлаас хамгийн үнэмлэхүй ялагдал болж байгааг тус хэвлэл тодотгож байна. Гэхдээ сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Жереми Корбины хувьд Засгийн газрыг тараах санаачилга нь амжилтад хүрэхгүй гэж нийтэлжээ.

The Guardian сонинд ч мөн адил утга бүхий нийтлэл гарчээ. Зарим консерваторууд Мэйн төлөвлөгөөг эсэргүүцсэн ч гэлээ сонгууль явуулж, сөрөг хүчний лидер Корбин ялалт байгуулаасай гэж бол хүсэхгүй байгаа нь мэдээж. Лхагва гарагт суудлаа хадгалан үлдсэнээр хатагтай Мэй  “Б” төлөвлөгөө боловсруулж, өргөн барина гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. “Хатуу” буюу ямар нэгэн урьдчилсан гэрээгүйгээр Их Британийн бүрэлдэхүүнээс гарахыг Мэй хүсэхгүй нь мэдээж хэмээн нийтэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө