Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна

  М.Ариунжаргал 2019-01-19 1000

 Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан, өвс , тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн зэргээр нийт дүнгээрээ өнгөрсөн онд өвөлжилт хэвийн байсныг хэлж байна.

Оны эхэнд ч өвөлжилтийн байдал хэвийн үргэлжилж байгааг онцолж байна.

Энэ жилийн тухайд өвс тэжээлийн бэлтгэлээс гадна мах бэлтгэлийг сайн хийсэн тул байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байна хэмээн ХХААХҮЯ наас мэдээлэлж байсан юм. Гэхдээ 2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарцаас хамаарч зудын эрсдэлийн зургаар Баян-Өлгий, увс, ховд, говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, төдийгүй хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан мэдээлэлж байна. Тиймээс Өвөрхангай аймагт өвөлжилт ямар байгааг тодрууллаа

  Өнөөгийн нөхцөлд өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болох эрсдэл байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт  юм. Өнгөрсөн 12 р сарын байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байсан ч өнгөрсөн жил орсон цастай харьцуулахад бага тул нягташсан цасны зузаан ч бага байгаа юм байна.  Цаашид буюу энэ сарын 20 ны өдрөөс эхлэн нийт нутгаар ихээхэн дулаарах төлөвтэй байгааг ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэлж байгаа юм

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө