Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я. Санжмятав орон нутагт ажиллаж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-01-19 847

 УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын иргэд сонгогчидтойгоо хийж байгаа уулзалт Завхан аймгийн Яруу сумаас эхэлсэн. Яруу сумын хувьд 2000 гаруй хүн амтай, иргэдийн гол амьжиргаа нь мал аж ахуй юм.

 Яруу сумаас гадна Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй зэрэг сумдад ажиллалаа. Сумын иргэд орон нутагт ЖДҮ хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх , малын гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх УИХ-ын үйл ажиллагааг тогтвортой явуулах зэрэг санал хүсэлтийг УИХ-ын дэд даргад уламжилж байна.

УИХ-ын 17-р тойрогт энэ онд нийт 13,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Сум болгонд иргэд амрах, цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн спортын талбай байгуулахаар болжээ. Тухайлбал  Яруу, Түдэвтэй, Нөмрөг суманд соёлын төв харин Сонгино суманд эрүүл мэндийн төв Тэс суманд сургуулийн спорт заал, Баянтэс суманд цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалтын их ажил энэ онд эхэлнэ гэдгийг иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө