Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд урлаг соёлоороо өрсөлдөж байна

  М.Уянга 2019-01-19 1111

Монголын соёл урлагийн давтагдашгүй бүтээлүүдийг цэрэг дайчид ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх,  Монголын Зэвсэгт Хүчний анги байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын доор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас санаачлан, ЗХЖШ-тай хамтран урлагийн тэмцээн жил бүр зохион байгуулдаг.

Өмнө нь тус тэмцээнд зөвхөн Улаанбаатарын цэргийн хүрээний 6 анги байгууллага  оролцдог байсан бол жил ирэх тусам өргөжиж,  энэ жил нийтдээ 26 цэргийн анги байгууллага оролцож байна.

Оролцогчид тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт гаргаж, ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун Монголын ардын дуу, гэх мэтээр дуулан тэмцээнд өрсөлдөж байна.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө