Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сургут-Москва чиглэлийн онгоц барьцаалан Афганистаныг зорихыг шаарджээ

  Б.Оюун 2019-01-23 1136

Манай хойд хөршид зорчигч тээврийн онгоц барьцаалсан хэрэг гарчээ. Оросын Сургут-Москва чиглэлд нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн онгоцыг онгоцонд явсан нэгэн зорчигч барьцаалахыг завдаж, чиглэлээ өөрчлөн Афганистан руу нисэхийг шаардсан байна.

Агаарын хөлөгт болсон энэ явдлын улмаас Оросын Аэрофлот компанийн Airbus A-320 онгоц агаарт чиглэлээ өөрчлөн Ханты-Мансийск хотод газардахаас аргагүйд хүрчээ.
Оросын агаарын нислэгийн хяналтын албанд Сургут-Москва чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд нэгэн зорчигч нисэх багийнхан болон зорчигчдыг айлган сүрдүүлж, онгоцыг чиглэлээ өөрчлөн Афганистан руу нисэхийг шаардсан, онгоцыг барьцаалах оролдлого гарлаа гэсэн мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийг хүлээн авсны дараа онгоцны багийнхантай хэсэг хугацаанд холбоо тасарсан ч нисэх багийнхан чиглэлээ өөрчлөн Ханты-Мансийск хотод замдаа газардах зөвшөөрөл хүссэн байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлснээр онгоцыг барьцаалахыг завдсан этгээд нь сэтгэцийн өвчтэй эрэгтэй болохыг тогтоож, улмаар онгоц Ханты-Мансийск хотод газардсанаас 2 цагийн дараа түүнийг аюулгүйжүүлэн баривчилж, улмаар байцаалт мэдүүлэг авч эхэлсэн байна. Оросын мөрдөх шалгах газрын мэдээлснээр онгоц барьцаалахыг завдсан этгээд нь Оросын иргэн, 41 настай Павел Шаповалов гэгч байсныг тогтоожээ. Түүнийг саатуулах үед тэрээр согтуу байсан гэнэ. Тэрээр нислэгийн үеэр түүнд зэвсэг байгаа гэж сүрдүүлэн, улмаар нисэгчийн бүхээг рүү орж, онгоцоо чиглэлийг нь өөрчлөн Афганистан руу нисэхийг шаарджээ.
Энэ явдлын талаар нислэгийг удирдах төвд мэдээлсний дараагаар Аэрофлот компанийн аюулгүйн алба болоод газар дээрх техникийн албад өндөржүүлсэн байдалд шилжин ажилласан байна. Түүнчлэн барьцаанд орох аюултай байсан агаарын хөлгийг нөөц буудалд буулгах, агаарын нислэгийн замыг чөлөөлөх, зорчигчдыг нөөц онгоцоор Москва хүргэх гэхчлэн яаралтай ажиллагааны төлөвлөгөө цаг алдалгүй боловсруулсан байна.

Улмаар онгоцны багийнхан бүхээгт нэвтрэн, нислэгийн чиглэлийг өөрчлөхийг шаардаж байсан этгээдээс замдаа газардаж онгоцыг түлшээр сэлбэх шаардлагатай гэж ятган, Ханты Мансийскт онгоцоо буулгахаар болжээ.

Ханты-Мансийск-д газардсаны дараагаар барьцаалагч этгээдийг аюулгүйн албаныхан саатуулж, хэн болохыг нь тогтоон, түүнээс байцаалт мэдүүлэг авч эхэлсэн байна. Энэ ажиллагааны үеэр онгоцны зорчигчид болоод багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй гэнэ. Сургут-Москва чиглэлд нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн онгоцонд 69 зорчигч, тэр дундаа нэг нярай хүүхэд, мөн багийн 7 гишүүн нисч байжээ.
Оросын аюулгүйн албаныхны тогтоосноор онгоц барьцаалахыг завдсан Павел Шаповалов нь 2012 онд Сургутад эрүүгийн хэргээр хуулийн хариуцлага хүлээж, танхайн хэргээр шүүгдэж байсныг тогтоосон байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө