Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Франц-Германы талууд харилцаагаа бэхжүүлж байна

  Б.Оюун 2019-01-23 262

 Европ тивийн төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дахь нөлөө бүхий хоёр улс орон болох Герман, Франц улсууд хоёр улсын хоорондын харилцаа холбоогоо шинэ түвшинд гаргаж, харилцаандаа шинээр хуудас нээж байна.

Энэ талаар Германы Бельги, Нидерландтай залгаа хил дээр байрлах Ахен хотод нүүр тулан уулзсан Германы холбооны канцлер Ангела Меркел болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын нүүр тулсан уулзалтын үеэр талууд тохиролцжээ.

Талууд Ахены уулзалтын үеэр хоёр улсын харилцаа холбоог шинэ шатанд гарган хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь хоёр улсын хооронд 1963 онд Конрад Аденауэр болон Шарль де Голль нарын байгуулсан Елисейн хамтын гэрээнд нэмэлт болон орж байгаа юм. “Ахены гэрээ” гэсэн нэр авсан шинэ нэмэлт гэрээ нь Европын хоёр хүчирхэг улс орны хоорондын харилцаанд 21-р зуунд, даяаршлын шинэ эрин зуунд шинээр урган гарч ирж байгаа нөхцөл байдалд тохирох гэрээг нэмэлтээр оруулж байгаагаараа онцлог юм.

Германы Холбооны канцлер Ангела Меркель “Ахены гэрээ”-ний талаар:

“Манай хоёр улс оронд сүүлийн жилүүдэд национализм болон популизм газар авсаар байна. Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах сонголт хийж, Брекситын хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Олон талт харилцаа олон улсын харилцааны гол хэрэгсэл болж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн худалдаа эдийн засаг, олон улсын байгууллагууд-тэр дундаа НҮБ-ыг шинэчлэх шаардлага тулгарч байна. Дэлхийн 2-р дайн өндөрлөснөөс хойшхи 74 жилийн хугацаанд дэлхий ертөнц, улс орнуудын үнэт зүйлс өөрчлөгдсөөр ирлээ... гэдгийг тэмдэглэн хэлжээ.

Ахены уулзалтаар Герман, Францын талууд НҮБ дахь нэр нөлөө, олон улсын тавцан дахь өрсөлдөх чадвар, хамтын ажиллагааны гол чиглэл зэргээ эргэн харж, шинэ тутамд харилцааны хэлбэрийг нэвтрүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Францын тэргүүн Эммануэль Макрон Германы талтай харилцааны шинэ гэрээ байгуулах саналыг 2017 оны 9-р сард тавьж байжээ. Энэ нь хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэхээс гадна ЕХ-ны цаашдын тогтвортой байдал, хөгжилд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж байсан юм.

Ахены гэрээ байгуулж, гарын үсэг зурсан цаг үе нь Европ тив, тэр дундаа Францад дотоодын нөхцөл байдал тогтворгүй, улс төрийн хүнд цаг үед явагдсанаараа олон улсын анхаарал татаж байгаа юм.

Image result for Франция и Германия закрепили дружбу

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө