Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Венесуэлын сөрөг хүчний тэргүүн өөрийгөө улсынхаа ерөнхийлөгчөөр зарлажээ

  Б.Оюун 2019-01-24 1011

Газрын тосны баялаг нөөцтэй хэдий ч төр засгийнхаа явуулсан буруу бодлогоос шалтгаалан эдийн засгийн хүнд байдалд орж, санхүүгийн хямралд автаад байгаа Венесуэл улсад төр засгийнхаа эсрэг ард иргэдийн бослого тэмцэл өрнөж, олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Тэгвэл энэхүү үйл явдал Венесуэлд улс төрийн томоохон тэмцэл өрнөхөд хүргэж, энэ улсын парламентын спикер, сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, тангараг өргөн, хууль ёсны төрийн тэргүүнийг суудлаас нь шахан зайлуулахад хүргэжээ.

Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө дур мэдэн өргөмжилсөн Хуан Гуайдо ерөнхийлөгчийн үүргийг улсынхаа зэвсэгт хүчний дэмжлэгэн дор гүйцэтгэж, улс орноо сонгуульд бэлтгэх болно гэдгээ мэдэгджээ.

Лхагва гарагт Венесуэл орон даяар энэ улсын хэдэн мянган иргэд гудамж талбайдаа гарч, ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнүүлжээ. Венесуэлд эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орны нөхцөл байдал доройтохтой зэрэгцэн Мадурогийн засгийн газрын бодлого, байр суурийг эсэргүүцэгчид олширч, иргэд нь төр засгаа эсэргүүцэн жагсч, гадны улс орнууд Мадурог улсынхаа төрийн эрхэнд 2 дахиа улиран сонгогдсоны дараагаар Каракастай дипломат харилцаа холбоогоо тасалж эхэлжээ.

ОУВС, өнгөрсөн 2018 оны 7-р сард Венесуэлын эдийн засгийн байр байдал, цаашдын төлөвийн талаар прогноз гаргаж, Венесуэлын инфляцийн түвшин оны сүүлч гэхэд сая хувь болж өсөхийг урьдчилан  таамаглаж байжээ. Үнэхээр ч Венесуэлд өдрөөс өдөрт санхүү, эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, иргэдийн амьдралын түвшин буурсаар, иргэд нь наад захын хүнсний зүйлс авах чадваргүй болж байгаа юм. Энэ бүхэн Венесуэлын эрх баригчид газрын тосны баялаг нөөцөө иргэдэд тэгш хувиарилна гэж амлан улсын бүх өмчийг төрийн мэдэлд авснаас үүдэлтэй эхэлсэн хямрал юм. Венесуэлын эрх баригчдын бодлогоос шалтгаалан гадны хөрөнгө оруулагчид энэ улсаас зугтаж, 5 сая гаруй иргэн нь гадагшаа дүрвэн, иргэдийнх нь амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтоход хүргэжээ.

ХУАН ГУАИДО: УЛС ОРОНДОО ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ СОНГУУЛЬ ЯВУУЛНА

Тэгвэл иргэдийн уур бухимдал, жагсаал цуглааны дүнд Венесуэлын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо өөрийгөө улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, тангарагаа өргөсөн байна. Тэрээр нийслэл Каракас хотноо болсон олныг хамарсан жагсаалд оролцогсдод хандан хэлсэн үгэндээ улс орны төрийн эрхийг гартаа авч, засаглалын ноёрхлыг дарж, шилжилтийн түр засгийн газар байгуулан, улс орондоо шударга нээлттэй сонгууль явуулах амлалт өгсөн байна.

ТРАМП ХУАН ГУАИДОГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сөрөг хүчний тэргүүн Венесуэлын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө өргөмжлөн, тангараг өргөсөн явдлыг дэмжиж, Хуан Гуаидог хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Трамп энэ талаар мэдэгдэхдээ: -Венесуэлын ард түмэн Мадурогийн дэглэмийн эсрэг зоригтой дуугарч, зоригтой тэмцэж чадаж байна. Тэд улс орондоо шударга байдал, эрх чөлөө, хууль ёсыг хүсч, шаардаж байна гэжээ.

Хойд болон Өмнөд Америкийн улс орнуудыг хооронд нь нэгтгэдэг Америкийн улс орнуудын нийгэмлэг түүнчлэн Хуан Гуаидог Венесуэлын шинэ тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү байгууллагын тэргүүн Луис Альмагро твиттер хуудсан дээрээ: -Венесуэлын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчид баяр хүргэж, амжилт хүсч байна. Та улс орноо шударга байдал, төрт ёс, ардчилсан нийгэмд хүргэх гол түлхүүрийг гартаа атгалаа...гэжээ.

Түүнчлэн Венесуэлын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг дэмжиж байгаагаа Колумби, Бразил, Перу зэрэг улсууд илэрхийлсэн байна.

ХУАН ГУАИДО ГЭЖ ХЭН БЭ?

Хуан Гуаидо

Венесуэлын Үндэсний ассамблейн спикер, сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо нь энэ жил 35 настай, их улс төрд харьцангуй шинэ хүн юм. Тэрээр 2019 оны 1-р сард Үндэсний ассамблейг сөрөг хүчнээс тэргүүлэхээр сонгогдсоноор олон нийтэд танигдсан гэж хэлж болно. Тэрээр улсынхаа Үндэсний ассамблей буюу парламентыг даргалснаасаа хойш ерөнхийлөгч Мадурогийн засгийн газрын гишүүдтэй холбоотой авлигын томоохон хэргүүдийг нээлттэй ярьж, тэднийг хуулийн хариуцлагад татах ажлыг өрнүүлсэн. Мөн улсынхаа парламентын спикерээр ажиллах болсныхоо дараа улс орноо захирах чадваргүй ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө төрийн тэргүүний суудлаас буулгах үндсэн хуулийн эрх байгаа гэж мэдэгдэх болсон юм.

Инженер мэргэжилтэй Гуаидо нь оюутан цагаасаа эхлэн улс төрийн идэвхтэй байж, Уго Чавесын социалист дэглэмийн эсрэг жагсаалыг тэргүүлж байжээ. Түүнийг Венесуэлын парламентын спикерээр томилсноор Венесуэлын сөрөг хүчин өөр хоорондоо нэгдэн хүчирхэгжих боломж нээгджээ.

НИКОЛАС МАДУРО: -ЗАЙЛЦГАА, ВЕНЕСУЭЛЫГ ОРХИ!

Протесты в Венесуэле

Тэгвэл улс орондоо өрнөсөн дээрх бүх үйл явцад Венесуэлын хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадуро ихэд уур уцаартай ханджээ. Тэрээр улсынхаа төрийн тэргүүнээр он гарсны дараа 2 дахиа улиран сонгогдсоны дараа улс орных нь байр байдлыг шүүмжлэгч гадны улс орнуудад хандан: -Зайлцгаа. Венесуэлыг орхи! гэж ихэд хилэгнэн мэдэгдэж, Америкийн дипломатуудыг улс орныг нь 72 цагийн дотор орхин гарахыг шаардаж байсан юм.

Үүнтэй нэгэн адил улсынхаа сөрөг хүчний тэргүүний үйлдлийг эрс эсэргүүцэж, Хуан Гуаидог “дураар авирлагч” гэж нэрлэсэн байна. Мадуро Каракаст хийсэн мэдэгдэлдээ улсынхаа зэвсэгт хүчнийг хууль ёсны ерөнхийлөгчид үнэнч байхыг хүсч, түүний тушаал даалгаврыг дагаж мөрдөх ёстойг нь сануулжээ. Мадуро түүнчлэн улс орны төр засгийн эрхийг хууль бусаар гартаа оруулахыг санаархагчдад ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэгдэж, энэхүү “хууль бус” тулаанд төрт ёс, хуулийн дагуух засгийн газар ялалт байгуулах нь дамжиггүй гэж мэдэгджээ.

Николас Мадуро өнгөрсөн оны 5-р сард Венесуэлд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлсэн ч сая 1-р сард тангарагаа өргөн үүрэг албандаа орсон юм. Энэ нь Мадурогийн хувьд төрийн эрхэнд хоёр дахь удаагаа улиран сонгогдож байгаа хэрэг юм.

Венесуэлын сөрөг хүчин улс орондоо өнгөрсөн оны 3-р сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Мадурог шударга бусаар өрсөлдсөн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Венесуэлын сонгуулийн дүнг АНУ болон Европын хэд хэдэн улс орон хүлээн зөвшөөрөөгүй байна.

Протесты в Венесуэле

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө