Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хуан Гуайдо: Венесуэлд яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна

  Б.Оюун 2019-02-11 721

Венесуэлын төрийн тэргүүний эрх үүргийг өөртөө хүлээж, сайн дураараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон Хуан Гуайдо улс оронд нь гадны орнуудаас яаралтай хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа талаар мэдэгджээ. Гуайдо улсынхаа эрх баригчдыг гаднаас ирүүлж байгаа тусламжийг зориудаар саатуулж, хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа ард иргэддээ шаардлагатай тусламж дэмжлэг авахад саад тотгор учруулж байгаад буруутгажээ.

Хуан Гуайдогийн мэдэгдэж байгаагаар гадны орнуудаас Венесуэлд зориулан илгээсэн тусламжийн цуваа улсынх нь хилээр нэвтэрч чадалгүй, хөрш зэргэлдээх улс орнуудын нутагт саатаад байгаа гэнэ.

АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр Венесуэлд зориулан илгээсэн тусламжийн ачаа бараа бүхий контейнеруудыг Колумбид хүргээд байгаа гэнэ. Тэгвэл Венесуэлын Колумби улстай хил залгаа Кукута хот энэ улсын цэргийнхэний хяналтанд орж, хилийг хаагаад байгаа юм. Хуан Гуайдо улсынхаа хэд хэдэн хотын амбан захирагч нартай уулзаж, гаднаас ирүүлж байгаа тусламж дэмжлэгийг хүлээн авах, хуваарилах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэн тохирсон гэж мэдэгджээ.

Хуан Гуайдо: -Бид тусламж дэмжлэг нэн даруй шаардлагатай байгаа бүс нутгуудыг тодорхойлж, эхний ээлжинд 100 сая долларын үнэ бүхий тусламжийн барааг хүргэхээр ажиллаж байна. Өнөөдөр улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хүнд байдлаас шалтгаалан хоол хүнсний дутагдал үүсч, хүн амын 25% нь өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдээд байна. Тиймээс гаднаас ирүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй авч, хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.

Тэгвэл Венесуэлын эрх баригчид улс орондоо үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм. Тэд сөрөг хүчний тэргүүн, Хуан Гуайдог хууль бусаар улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж өөрийгөө зарлан, гаднаас хүмүүнлэгийн тусламж авах нэрийдлээр улс төрийн “шоу” хийж байгаад буруутгаж байна.

Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро Барууны улс орнуудад хандаж улс оронд нь тусламж илгээж байхын оронд Боливарын БНУ-ын эсрэг тавьсан хоригийг цуцлахад уриалж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө