Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Майк Помпео: ОХУ, НАТО-г бутаргахыг хүсч байна

  Б.Оюун 2019-02-12 635

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Европ тивийг зорьж, Унгар улсад албаны айлчлал хийж байна. Будапешт хотноо хүрэлцэн ирснийхээ дараа Майк Помпер ОХУ-ын эсрэг хатуухан мэдэгдэл хийж, Төв Европ дахь АНУ-ын нөлөөг бэхжүүлэхэд уриалсан байна. Ийнхүү мэдэгдэл хийхдээ Америкийн төрийн нарийн бичиг Москваг Умард Атлантын цэргийн эвслийг бутаргахаар тэмүүлж байгаад буруутгажээ.

Тэгвэл Помпеогийн энэ мэдэгдлийн хариуд Унгарын гадаад хэргийн сайд Петер Сийярто Барууны улс орнууд Будапешт болон Москвагийн хоорондын харилцааг шүүмжлэхдээ өөрт ашигтай байдлаар ая тал засч байгаад бууутгасан байна. Помпеогийн Будапештад хийсэн мэдэгдэл, байр суурийг гадны хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

АНУ-ын төр.н.б. дарга Майк Помпео Унгарын нийслэлд хүрэлцэн ирснийхээ дараа Будапештад хийсэн албан мэдэгдэлдээ ОХУ-д хандан НАТО-гийн холбоотон улс орнуудыг хооронд нь зориудаар хагалан бутаргахыг хүсч тэмүүлж байгаад шууд буруутгасан байна. Гэсэн ч Помпеогийн энэ мэдэгдэл, байр суурьтай түүнийг хүлээн авч уулзсан Унгарын гадаад хэргийн сайд Петер Сийярто санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, Оросын эсрэг Барууны улс орнуудын зүгээс хийж байгаа энэ мэтчилэн томоохон мэдэгдэл нь “тал зассан, нөхцөл байдлыг өөрийн талд ашигтай тусгах гэсэн” байр суурь хэмээн шүүмжилжээ.

Майк Помпео Будапештад хийсэн мэдэгдэлдээ: -Оросууд болон Хятадууд олон улсын тавцанд хоорондоо нэгдэн, байр суурь, нэр нөлөөгөө зузаатгахыг чармайж , ингэхдээ Америкийн эрх ашиг, үзэл бодлыг үл тоогч болж тоглож байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Бид хэзээд өөрийн орны эрх ашиг, сонирхлыг дээгүүрт тавьж, үнэ цэнэтэй гэж үзсэн бүхнээ хэний ч өмнө хамгаалан зогсох болно гэдгийг онцолсон байна. Ийнхүү мэдэгдэхдээ Помпео: -Бид ноён Путинд НАТО дахь бидний хамтрагч, холбоотон улс орнуудыг АНУ-ын эсрэг зогсоохыг, хагалан бутаргахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэжээ.

Унгарын гадаад хэргийн сайд Помпеогийн энэ үгний хариуд гадны ямар ч улс орон тухайн оронд хэнтэй яаж харьцахыг заах ёсгүй, тэр дундаа Унгар болон ОХУ-ын хоорондын харилцаа холбоо тухайн хоёр улс орны харилцаа болохоос аль нэг гуравдагч улс орны үзэл бодол, байр суурь, ашиг сонирхолд нийцүүлэн харилцах, аялдан дагалдах учиргүй гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Петер Сийярто мэдэгдэлдээ түүнчлэн НАТО-гийн улс орнууд наанаа ОХУ-тай сөргөлдөгчид мэт харагдаж байгаа ч ихэнх улс орон Москватай эрчим хүчний салбарт бүгд хамтарч ажиллах сонирхолтой улс орнууд байгааг онцолж, улс орны эдийн засаг, дэд бүтэцтэй салшгүй холбоотой эрчим хүчний салбарт хамтрагчид хирнээ улс төр, батлан хамгаалахын салбарт тэрслэгчид, сөргөлдөгчид байж таарахгүй гэж хүчтэй шүүмжилсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө