Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Каталонийн салан тусгаарлагчдыг шүүх ажиллагаа эхэллээ

  Б.Оюун 2019-02-12 301

Испанийн Дээд шүүхэд өнөөдөр Каталонийн салан тусгаарлагчдын хэрэгтэй холбоотой шүүх хурал эхэлж байна. Шүүх хурлаар Каталонийг салан тусгаарлахын төлөө идэвхтэй тэмцэгч 12 хүний хэргийг хэлэлцэх юм. Тэдний дотор Каталонийн засгийн газрын экс төлөөлөгч Жорди Турулл болон Каталонийн сайд нарын танхимын гишүүд зөвлөхүүд байгаа юм.

Испанийн Каталони мужийн засаг захиргааны экс тэргүүлэгчид, улс төрчдийг төрийн өмчийг үрж шамшигдуулсан, жагсаал тэмцэл өрнүүлсэн, төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэргээр буруутган шүүж байгаа юм. Мадридын эрх баригчид Каталонийн засгийн газар иргэдийнхээ дунд бүх нийтийн санал хураалт явуулах замаар Каталонийг Мадридын нөлөөнөөс гаргаж, тусгаар тогтнолыг нь зарлан тунхаглахыг завдсан гэж үзэж байна.

Өнөөдөр эхэлж байгаа шүүх үйл явцыг телевизээр нээлттэй, шууд дамжуулан үзүүлэх юм. Тэгвэл Испанийн иргэд Мадридын Дээд шүүхэд эхэлж байгаа шүүх үйл явцыг анхааралтай ажиглан, шүүх Каталонийн асуудалд ямар байр суурь баримталж, аль талыг дагахыг, мөн асуудалд шударгаар хандаж чадах эсэхийг харж байна.

Энэ тохиолдолд Каталонийг тусгаар тогтнохыг дэмжиж байсан тал Дээд шүүхийг улс төрийн нөлөөнд автсан шийдвэр гаргана гэж харж байгаа юм. Учир нь шүүхээс өмнө нь Каталонийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн эсрэг байр суурь бүхий шийдвэр гаргаж, албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагад татсан нь үүний баталгаа гэж харж байна. Мөн хэрвээ шүүх тэдний таамаглаж байгаачлан Мадридын талд шийдвэр гаргавал Каталонид тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн хүрээг ахин тэлэх болно гэдгийг анхааруулж байна.

Ажиглагчид тэгвэл Дээд шүүхэд эхэлж байгаа шүүх үйл явц Испанийн ерөнхий сайд Педро Санчест улсын төсвийн асуудалтай холбоотойгоор Каталонийн салан тусгаарлах намын дэмжлэг шаардлагатай байгаа цаг үед болж байгааг нь онцолж байна.

Испанид эхэлсэн шүүх үйл явцыг түүнчлэн ЕХ анхааралтай ажиглаж байгаа юм. Учир нь Испанийн ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн долоо хоногт Европын зөвлөл болоод Европын хүний эрхийн шүүхээр очиж, Каталонийн бүс нутгийн хуучин эрх баригчдыг шүүх үйл явцын талаар байр сууриа илэрхийлэн, магадгүй улсынх нь Дээд шүүхээс гаргасан ямарваа шийдвэрийг яллагдагч тал ЕХ-нд хандан давж заалдаж болзошгүй гэдгийг урьдчилан харж, өөрийн зүгээс ийнхүү алхам хийсэн юм.

Испанийн Дээд шүүхэд эхэлж байгаа шүүх үйл явцын хүрээнд 500-аад гэрчээс мэдүүлэг авахаар төлөвлөөд байгаагийн дотор энэ улсын экс ерөнхий сайд Мариано Рахой байгаа гэнэ. Каталонийн бүс нутгийн тэргүүн асан Карлес Пучдемон Дээд шүүхэд эхэлж байгаа салан тусгаарлагчдын эсрэг шүүх үйл явцыг “хууль эрхийн акт” гэхээс илүүтэй Мадридын “өшөө авалт” байх болно гээд энэ тохиолдолд Испани улс, Европын хувьд энэ нь гутамшигт үйл явц болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө