Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ногоон байгууламж мөргөсөн ослын улмаас учирсан хохирлын 90 орчим хувийг нөхөн төлүүлжээ

  Д.Отгонсүрэн 2019-02-19 795

ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨСӨН ОСЛЫН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫН 90 ОРЧИМ ХУВИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛСЭН БОЛОВЧ ЗАРИМ ГАЗАРТ НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ БАЙНА

Нийслэлд 2018, 2019 оны 01 дүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгний хохиролтой зам тээврийн осол бүртгэгдсэн.

Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгний хохирлыг үзасвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохиролыг бүрэн барагдуулсан боловч байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэт биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал: 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсанч одоо хүртэл засварлаагүй байна.

Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө