Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Есөн настай Г. Эрхэс хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байна

  С.Золбоо 2019-02-23 2446

 2018 оны 12-р сард Г. Эрхэс хүүгийн хамраас гоожсон цус тогтохгүй, эмнэлгийн байгууллагад ханджээ. Шинжилгээгээр төлжилтгүй архаг цус багадалт буюу саяд нэг тохиолддог төлжилтгүй архаг цус багадалт болохыг тогтоосон байна.  Шинжилгээний хариуг хүлээх хугацаанд дархлаагүйгээс үүдэн элдэв халдварт өртөх, өөрийн цусаа төлжүүлж чадахгүйгээс үүдэн цусны хэмжээ буурсаар байгаа  учраас тогтмол цус сэлбэх, олон төрлийн шинжилгээ, эмчилгээнд 21 хоногийн хугацаанд 60 сая вонн буюу 141 сая төгрөг төлөөд байгаа юм байна. Иймээс хүүгийн эмчилгээнд туслах хандивын аяныг аав ээж, багш, ангийн найзууд нь өрнүүлж эхэлжээ.

Хүүгийн сургуулийн 3-12-р ангийн сурагчид сайн дураараа цайны мөнгөө, сургуулийн хамт олны зүгээс, мөн 4А ангийн сурагчид хандив өргөжээ. Тэд ангийн найз, ачит багш нар нь хурдан эдгээд ирээсэй гэж хүлээж байгаа ярьж байна.

Хүүгийн бие эмчилгээ авч, үр дүнгээ өгч хүүгийн бие тогтворжвол чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнд бэлтгэнэ. Донор тохируулах шинжилгээгээр бүрэн тохирвол өөрийн хүүд таван настай охин дүү нь чөмгөө өгөх юм байна.
Дөрөвдүгээр ангийн есхөн настай Г. Эрхэс хүүд туслахыг хүсвэл ХААН Банк 5003445055, WOORI Bank 1002-359-635344 дансаар сэтгэлийн өглөгөө хандивлаарай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө