Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг яаралтай хийлгэх шаардлагатай М.Лхагвасүрэн бүсгүй монголчуудаасаа тусламж хүслээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-23 5482

 

М. Лхагвасүрэн 2015 онд анх элэгний цироз буюу хатууралтай гэдгээ мэджээ. Үүнээс хойш эмчилгээ хийлгэж, гурван ч удаа судасны задрал явагдсаны улмаас хагалгаанд орсон. Одоо эмч яаралтай хагалгаа хийлгэ, гэхдээ хугацааг 3 болон 4-р сар гэж заасан байна. Ах дүү, хамаатан садан нь тусалж энэ хугацаанд 80 гаруй сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Өмнө нь амьдарч байсан хашаа байшингаа зарж мөн эмчилгээндээ зарцуулсан. Одоо тэрээр 2 хүүхэд ач, зээрийн нарын хамтаар түрээсийн хашаа байшинд амьдарч байна.

Анх элэгний цироз буюу хатууралтай гэдгээ мэдсэн үеэс эмчилгээ хийлгэж байсан ч 2017 онд ханиа алдаж сэтгэл санаагаар унасны улмаас өвчин улам ч хүндэрчээ.

Н. Лхагвасүрэнд туслах хандивын тоглолт 3-р сарын 4-нд Тусгаар тогтнолын ордонд болно. Тоглолтонд СГЗ Ш.Гүрбазар , МУГЖ Ариунбаатар, Салхи, ICE TOP, GEE, Юүдэнтэн, СТА дуучин Энх-эрдэнэ, Гэрэлчулуун, Найдандорж зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.

Лхавасүрэн өдөртөө 5-6 төрлийн эм хэрэглэдэг. Элэгний хатуурлын улмаас түүний хэвлий дотор усжилт явагджээ. Хэрэв судасны задрал дахин явагдвал эмчлэх боломжгүй заавал элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн салбарт нэгэн зориулсан түүнд монголчууд та бүхнийг туслахыг уриалж байна. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5033044716

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө