Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нигерьт сургуулийн барилга нуржээ

  Б.Оюун 2019-03-14 1006

Тэгвэл Нигерьт мөн л сургуулийн орчинд 8 хүн амиа алдсан золгүй явдал болсон байна. Нигерийн Лагос хотноо сургуулийн 3 давхар барилга нурж, орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 8 хүн амиа алдсан байна.

Сургуулийн барилга орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн алдад, сургуулийн хичээл эхэлсний дараа нурсан байна. Энэ үеэр сурагчид анги танхимдаа цуглан, хичээл нь эхэлсэн байжээ. Тиймээс сургуулийн барилга нурснаас бараг 100-аад хүн нурангид дарагдсан байна. Тэдний дийлэнх нь хүүхдүүд байгаа юм. Нигерийн аврагчид шуурхай ажиллаж барилгын нурангин доороос 22 хүнийг амьд мэнд аварсан байна. Тэднийг ойролцоох эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Золгүй явдал болсон газарт эрэл хайгуулын ажил үргэлжлэн явагдаж байна. Аврагчид нурангин дор дарагдсан хүмүүсээс амиа алдсан, гэмтэж бэртсэн хүн олдож, золгүй явдалд өртөгсдийн тоо нэмэгдэж болзошгүй талаар мэдээлж байгаа юм.

Лагос хотноо нурсан барилгын дэргэд хүмүүс олноороо цуглажээ. Тэдний дийлэнх нь сургуулийн сурагчдын эцэг эх, ар гэрийнхэн байгаа юм. Одоогоор сургуулийн барилга яагаад нурсан нь тодорхойгүй байна. Гэхдээ орон нутгийн иргэдийн яриагаар энэхүү сургуулийн барилгыг чанар муутай материалаар барьсан учраас өнгөрсөн жил буулгах захирамж гараад байсан ч өнөөдрийг хүртэл ашиглаж байжээ.

Нигерьт дээрхтэй адил тохиолдол, адил золгүй явдал нэг бус удаа гарч байжээ. 2016 онд Нигерийн зүүн өмнөд хэсэгт сүмийн барилга нурснаас 100-аад хүн амиа алдаж байсан бол тухайн оны 3-р сард нь Лагос хотноо 5 давхар орон сууцны барилгын засварын ажлын үеэр нуралт болж, 30-аад хүн амиа алдаж байсан байна.

Image result for Под обломками школы в Нигерии погребены более 100 человек

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө