Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУСС дээр ажиллах шинэ багийн гишүүд сансрын уудмыг зорьжээ

  Б.Оюун 2019-03-15 427

ОУСС дээр ажиллах ээлжит багийн гишүүдийг суулгасан Оросын “Союз-ФГ” пуужин зөөгч хөлөг Байконур дахь сансрын нислэгийн төвөөс амжилттай хөөрчээ. “Союз-ФГ” пуужин зөөгч хөлгийн тусламжтай сансрын уудмыг зорьсон “Союз-МС-12” хөлгөөр ОУСС дээр ажиллах ээлжит багийн 3 гишүүн сансрын уудмыг зорьсон юм. Энэ удаагийн нислэгийн багт Оросын сансрын нисэгч Алексей Овчинин, НАСА-ийн астронавт Ник Хейг болон Кристин Кох нар ОУСС-ыг зорьжээ.

ОУСС дээр ажиллах ээлжит багийн бүрэлдэхүүнд багтсан хоёр сансрын нисэгч болох Овчинин, Хейг нар өнгөрсөн оны 10-р сард “Союз-МС-10” хөлгөөр ОУ станцыг зорих ёстой байсан ч тухайн үед пуужин зөөгч “Союз-ФГ” хөлөг дээр нислэгийн гарааны дараа үүссэн ослын нөхцөл байдлын улмаас буцсан юм. Энэ ослын нөхцөл байдлын үеэр хөлөг дээр аюулын автомат систем цаг тухайдаа ажилласан учраас азаар багийн гишүүд өртөөгүй, тэд нөөц капсулын тусламжтай эргээд аюлгүй газардсан юм.
Тэгвэл өнөөдөр ОУСС дээр Оросын сансрын нисэгч Олег Кононенко, Америкийн астронавт Энн Макклейн болон Канадын сансрын нисэгч Давид Сен-Жак нар ажиллаж байгаа юм. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж очиж байгаа ОУСС-ын шинэ багийн гишүүд сансрын уудамд нийтдээ 204 хоног ажиллаж, эх дэлхийдээ 2019 оны 10-р сард эргэн ирнэ. Шинэ багийн гишүүд Байконураас хөөрсний дараагаар ОУСС дээр очих нислэгийн хамгийн дөт замыг сонгож, станц дээр буухаасаа өмнө дэлхийг тойрон 4 удаагийн эргэлт хийсэн байна. Энэхүү ажилд тэд 6 цаг зарцуулсан байна. Улмаар Союз хөлгийн багийнхан ОУСС-тай Москвагийн цагаар 15-ны өдрийн 04 цаг 07 минутад амжилттай залгагджээ. ОУ-ын станц дээр ажиллах шинэ багийн гишүүд дэлхийн тойрог замд ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээ судалгааны ажлууд явуулж, задгай сансарт хэд хэдэн удаа гарч ажиллах юм. Түүнчлэн тэдний ажлын хугацаанд энэ сарын 29-нд багийн гишүүдийн анхны задгай сансарт гарч ажиллах ажил төлөвлөгдөөд байгаа юм. Энэ гарааг түүхэн гэж нэрлэж байна. Учир нь задгай сансарт анх удаа хоёр эмэгтэй сансрын нисэгч баг болон ажиллах юм. Кристина Кук болон Энн Макклейн нар эхний гарааг хийж, ажлаа амжилттай эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө