Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шинэ Зеландад сүмийн дэргэд халдлага болжээ

  Б.Оюун 2019-03-15 501

Шинэ Зеландад олныг цочирдуулсан балмад халдлага өнөө өглөө боллоо. Шинэ Зеландын Крайстчёрч хотод байрлах хоёр сүмийн барилга зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагад өртжээ. Халдлагын улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, арваад хүн шархадсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагууд нь мэдээлж байна. Халдлагын дагуу 1 хүнийг баривчилж, халдлага болсон газарт тусгай ажиллагаа явуулж эхлээд байна.

Крайстчёрч хотын эмнэлэгт халдлагад өртөн гэмтэж шархадсан хүмүүсийг авчирч байна. Одоогоор халдлагад чухам хэдий тооны хүн өртсөн нь тодорхойгүй байгаа юм. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Крайстчёрч хотод болсон хэрэг явдлыг улсынх нь түүхэн гарч байгаагүй балмад танхай үйлдэл гэж нэрлэн энэ өдрийг “хар өдөр” гэж тодотгосон байна.
Халдлагын гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн этгээдүүд сүмийн барилгад нэвтэрч учир замбараагүй гал нээснээс олон хүн өртсөн талаар ярьж байгаа юм. Халдлагад хотын төвийн дүүрэгт байрлах Аль Нур сүм өртөж, энд автомат буугаар зэвсэглэсэн хүн халдлага үйлджээ. Хэрэг явдлын дараагаар цагдаагийн байгууллагаас анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг онцын шаардлагагүй бол гадаа гудамжинд гарахгүй байхыг зөвлөж, бүх сургууль цэцэрлэгүүдийг хаажээ. Халдлага болсон дүүргийг цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад авч, хаа сайгүй тусгай ажиллагаа явуулж эхлээд байна. Халдлагад өртсөн Аль Нур сүм нь Крайстчёрч хотын төв хэсэгт байрлах “Хагли” цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа байрладаг юм. Тэгвэл энд болсон балмад халдлагын дараагаар цагдаа нар хотод байрлах бас нэгэн сүмээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн талаар мөн мэдээлж байна. Цагдаа нар түүнчлэн хотын төвд байрлах Цогчин сүмийн дэргэдэх талбайг цэвэрлэж, энд дэлхийн цаг уурын дулаарлын эсрэг цуглаан болох гэж байсныг хойшлуулжээ. Арга хэмжээнд хүүхдүүд оролцох ёстой байжээ. Одоогоор халдлагыг хэн ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй, цагдаа хүчнийхэн мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна.

Фото мечети из Google maps

Раненый доставляется в больницу

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө