Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Израиль Гаазын зурвасын зүгээс пуужингаар харвасан талаар мэдээллээ

  Б.Оюун 2019-03-15 455

Израиль улс, Гаазын зурвасын зүгээс улсынх нь нутаг дэвсгэрийг чиглүүлэн, тодруулбал Тель Авив хотын хойд дүүргүүдийг чиглүүлэн пуужингаар харвасан талаар өнөө өглөө мэдээллээ. Израилийн нутаг руу өнгөрсөн шөнө дундаас эхлэн Гаазын зурвасын талаас пуужингаар харваж, үүний дараагаар Тель Авив болон хотын эргэн тойрны нутаг дэвсгэрт аюулын дохио дуугарч, анхааруулга сэрэмжлүүлгийн дохио ажиллаж эхэлсэн талаар мэдээлжээ. Хамгийн сүүлд ийм дохио 2014 онд дуугарч байжээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө Гаазын зурвасын зүгээс харвасан пуужингуудад Израилийн газар нутаг өртсөн ч хүнгүй зэлүүд газар пуужингууд туссан учраас азаар барилга байшин, хүн ам өртөөгүй талаар мэдээлж байна.

Гэсэн хэдий ч пуужингийн харвалтын үеэр Израилийн цэргийнхэний “төмөр дээвэр” хамгаалалтын систем ажиллаж, тэр даруйд Израилийн цэргийнхэн байлдааны бэлэн байдалд шилжин, нөхцөл байдалд сөргүүлэн арга хэмжээ авах хэмжээнд аюулгүйн бэлэн байдалд ажиллажээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн шөнийн пуужингийн харвалтын үеэр ПЭХамгаалах системийг оролцуулаагүй байна.
Ройтер мэдээллийн агентлаг Израилийн газар нутаг руу пуужингийн харвалт хийж, энд тэнд тэсэрч дэлбэрэх чимээ дуулдаж байгаа бичлэгийг эфирээрээ үзүүлсэн байна.
Эх сурвалжууд Израилийн Тель Авивт 2014 оноос хойш анх удаа аюулын сэрэмжлүүлэх дохио ажилласан талаар онцолж байна. Анх энэхүү дохиоллын систем Араб-Израилийн хямрал сэдэрч, Палестины ХАМАС бүлэглэл болон Израилийн цэргийнхэний хооронд мөргөлдөөн хурцдах үеэр идэвхтэй ажиллаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө