Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ын Конгресс онцгой байдлыг цуцлах шийдвэр гаргаж, Трамп хориг тавихаа мэдэгдлээ

  Б.Оюун 2019-03-15 410

АНУ-ын конгресс улс орондоо мөрдөгдөж байгаа онцгой байдлын журмыг цуцлах асуудлыг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргажээ. Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп конгрессын шийдвэрийг эсэргүүцэн, өөрийн бүрэн эрхийг ашиглан шийдвэрт хориг тавих болно гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп улсынхаа Мексиктэй залгаа хил дагуу хамгаалалтын хана байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд улс орондоо онцгой байдлын журам мөрдөх шийдвэр гаргаж, үүгээрээ конгрессоос гадуур улсынхаа цэргийн болоод бусад санхүүгийн эх сурвалжид чөлөөтэй нэвтрэх эрх авах боломжийг бүрдүүлсэн юм.

Онцгой байдлын журам гэж юу вэ? АНУ-д ихэнхдээ улс орны байр байдалтай холбоотойгоор онцгой байдал тогтоох нь Үндэсний хэмжээний хямралын үед авч байдаг арга хэмжээ юм. Тэгвэл Трамп Америк болон Мексикийн хил дээр цагаачлалын асуудалтай холбоотой хямрал үүссэн гэж үзэн, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглан улс орондоо онцгой байдал тогтоох шийдвэр гаргажээ. Энэхүү тогтоол шийдвэр нь Трампад тусгай эрх олгож, улсын хууль тогтоомжтой уялдуулан 100-аад төрлийн хууль эрхийн актаар хамгаалуулан тусгай сан, эх сурвалжид нэвтрэх, захиран зарцуулах эрх олгож байжээ.

Тэгвэл АНУ-ын конгресс ерөнхийлөгчийн тогтоосон онцгой байдлын журмыг цуцлах санал гаргаж, энэ дагуу хэлэлцүүлэг явуулан дэмжлэг авсан байна. Гэвч шийдвэрийг эцэслэн батлахын тулд сенат дахь танхимын 3/2%-ийн дэмжлэг авах шаардлагатай юм. Харин Трамп өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалж, конгрессоос гарах шийдвэрт хориг тавьж, хориг тавих эрхээ анх удаа эдлэхээр тэмүүлж байна.

АНУ-ын конгрессын танхимаар онцгой байдлын журмыг цуцлуулах асуудлаар санал хураахад сөрөг хүчний намын гишүүдээс гадна Трампын талын Бүгд Найрамдах намын 12 гишүүн журмыг цуцлах нь зүйтэй гэсэн саналтай нэгджээ.

Тэгвэл сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын тэргүүн Мич Макконнелл нам нэгтнүүддээ хандан Ардчилсан намын бүлгээс боловсруулсан онцгой байдлын журмыг халах асуудлаарх тогтоолын төслийг дэмжихгүй байхад уриалж байсан байна. Ерөнхийлөгч Трамп мөн өөрийн твиттер хуудсан дээрээ,хэрвээ нам нэгт нөхөд нь Ардчилсан намын байр суурь, үзэл бодлыг дэмжвэл тэд сенат дахь Ардчилсан намын тэргүүн Нэнси Пелосиг дэмжсэн хэрэг болно, энэ нь цаашлаад тэдний цагаачлалын тухай нээлттэй бодлогыг дэмжиж, улс орныхоо хилийг нээлттэй байлгах байр суурийг нь дэмжсэн хэрэг болно гэдгийг тэмдэглэжээ.

Ийнхүү санал зөрөлдөн, ихээхэн хэл ам, санал шүүмж дагуулж байсан журмыг сенатын танхимын 59 гишүүн дэмжиж, 41 нь эсрэг санал өгсөн байна. Улмаар Ерөнхийлөгч Трамп энэхүү шийдвэрийн эсрэг бүрэн эрхээ эдлэн хориг тавих болно гэдгээ мэдэгдээд байна.

Трамп улс орондоо онцгой байдлын журам мөрдүүлэх тухай шийдвэрийг өнгөрсөн 2-р сарын 15-нд гаргасан юм. Энэ нь Цагаан ордны тэргүүнд Америк-Мексикийн хил дагуу хамгаалалтын хана барихад шаардлагатай хөрөнгө мөнгийг төсвөөс гаргуулах боломжийг нээж өгөх учиртай байжээ. Мексиктэй залгаа хилийн дагуу “хамгаалалтын хана” байгуулах амлалт нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг юм. Тэгвэл энэ шийдвэрээ биелүүлэхэд нь Ардчилсан нам, мөн конгрессын танхим хаалт тавьж, хилийн дагуу хамгаалалтын хана барьж байгуулахад төсвөөс 5,7 тэрбум доллар зарцуулахыг эсэргүүцэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө