Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сербид засгийн газраа огцрохыг шаардан жагслаа

  Б.Оюун 2019-03-18 620

Сербид өнгөрсөн амралтын өдрүүдэд олныг хамарсан жагсаал цуглаан өрнөж, энэ улсын иргэд засгийн газраа огцрохыг шаардан жагсчээ. Сербийн сөрөг хүчний намаас зохион байгуулсан жагсаалд хэдэн мянган хүн нэгдэн оролцож, улмаар жагсаал тэр даруй газар авсан байна. Ням гарагт жагсагчид Сербийн үндэсний телевизийн барилга руу нэвтэрч, улмаар ерөнхийлөгчийн ордныг булаан эзлэхийг оролдцжээ.

Энэ үеэр цагдаа хүчнийхэн болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж, нөхцөл байдлыг хуулийнхан хяналтандаа авч чадсан байна. Олон улсын хэвлэлүүдэд Сербид өрнөсөн дотоодын улс төрийн тогтворгүй байдал, иргэдийн жагсаал цуглааныг “Балканы хавар” гэж нэрийдээд байна.

Сербийн нийслэл Белград хот тайван бус байна... Энд Сербийн сөрөг хүчний намууд ерөнхийлөгч Вучичийг огцрохыг шаардаж, улсынхаа засгийн газрын барилга байшин руу хүч түрэмгийлэн халдахыг завдаж байна. Белград хотын гудамжинд засгийн газраа огцрохыг шаардсан хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийж, төр засгийн эсрэг уриа лоозон барин гудамж талбайдаа гарчээ. Сербийн сөрөг хүчний “Үүд хаалга” болон “Сербийн төлөөх эвсэл” нам иргэдээ гудамж талбайд гарч тэмцэхэд уриалан, улсынхаа төрийн тэргүүн болон эрх баригч намыг авлигад идэгдсэн, улс орны эрх ашгийг уландаа гишгэж, хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьж байгаад буруутгасан байна. Сөрөг хүчний тэргүүлэгчид улсынхаа эрх баригчдыг сүүлийн 7 жилд улс орныг сөхрүүлэн доройтуулж, Сербийг хөгжил дэвшлийн замаас арагш татаж, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэн, улс орныг авлига, хээл хахуульд идэгдсэн тогтворгүй, эдийн засгийн чадамжгүй улс орон болгосонд буруутгажээ.

Ийнхүү жагсагчид ням гарагт ерөнхийлөгчийн ордныг мөн булаан эзлэхийг санаархсан байна. Энэ үеэр Сербийн ерөнхийлөгч Александр Вучич улс орондоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар телевизээр хэвлэлийн бага хурал хийлгэж байжээ. Ерөнхийлөгч Вучич улс орондоо дэгдсэн эмх замбараагүй байдалд сөрөг хүчнийг буруутгаж, ард иргэдийг талцан хуваагдахад хүргэж, улс орныг тогтворгүй байдалд оруулсанд сөргүүлэн буруутгажээ. Тэрээр сөрөг хүчний удирдагчидтай яриа хэлэлцээ явуулахаас татгалзаж, тэдний улс орныг хагалан бутаргахын тулд фашист үйлдэл хийж, үзэл санааг нэвтрүүлж байна гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө