Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Крайтсчёрчийн аллагыг үйлдсэн этгээдийг мөрдөн шалгаж байна

  Б.Оюун 2019-03-18 468

Шинэ Зеландын Крайтсчёрч хотын сүмд балмад халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн алуурчныг мөрдөн шалгах, түүнийг ямар учраас халдлага үйлдсэнийг тогтоох ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Дэлхийн хамгийн амгалан тайван газруудын нэг гэж үзэж байсан Шинэ Зеландад балмад этгээд галт зэвсэг барин санаатайгаар халдлага үйлдэнэ чинээ хэний ч санаанд ороогүй байсан учраас Крайтсчёрч хотод болсон халдлага энэ улсын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөн, цочирдуулсан юм. Халдлагыг үйлдсэн этгээдийг Шинэ Зеландын хууль сахиулагчид илрүүлэн баривчилж, түүнээс байцаалт мэдүүлэг авч эхлэн, хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

 Шинэ Зеландад болсон балмад халдлагын хэргээр цагдаа хүчнийхэн 28 настай Брендант Таррант гэх эрэгтэйг баривчлан шалгаж байгаа юм. Түүнийг Крайстчёрч хотын сүмд галт зэвсэг барин нэвтэрч, санаатайгаар гэм зэмгүй иргэдийн аминд халдсан хэргийн гол сэжигтэн гэж үзэж байна.

Брендант Таррантыг баривчлан саатуулахтай зэрэгцэн цагдаа нар түүнийг алан хядлага, терроризмыг сурталчлан дэлгэрүүлэхийг завдаж байсныг тогтоож, түүний цахим хуудсан дээрээс гэм зэмгүй хүмүүсийн аминд халдаж байгаа видео бичлэгүүдийг устгажээ.

Таррантыг Крайстчёрч хотын сүмд нэвтэрч, санаатайгаар бусдын аминд халдсан хэрэгт буруутгаж, хэрвээ гэм буруутай болох нь тогтоогдвол зөвхөн алан хядлага, терроризмыг сурталчлан дэлгэрүүлсэн хэргээр л гэхэд 10 жилийн хорих ял оноож болзошгүй гэнэ. Цаашлаад бусдын аминд санаатай халдсан хэргийн дагуу ялын дээд хэмжээ оноож ч болзошгүй юм.

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Крайстчёрч хотод болсон хэрэг явдлыг улсынх нь түүхэн гарч байгаагүй балмад танхай үйлдэл гэж нэрлэн энэ өдрийг “хар өдөр” гэж тодотгосон байна. Таррантын гэр бүлийнхэн хэргийн дагуух мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Австралийн хууль хүчнийхэн Шинэ Зеландын алуурчны гэр бүлийнхэний орон байранд үзлэг нэгжлэг явуулжээ. Брендант Таррант нь Австралид төрж өссөн ч Шинэ Зеландад сүүлийн жилүүдэд амьдарч байжээ. Тэрээр Крайстчёрч хотын сүмд халдлага үйлдэхээсээ өмнө өөрийн төлөвлөгөөний талаар интернэтэд мэдээлэл, видео байршуулсан байсан гэнэ. Гэвч цагдаагийн ажилтнууд ч, интернэт компаниуд ч түүний энэ бичлэгийг хэзээ хаана хийгдсэн болохыг тогтоож амжаагүй, мэдээллийг боловсруулж чадаагүй байна.

Энэ бүхнээс үүдэн Таррант нь халдлага үйлдэхээр эртнээс бэлтгэж байсан болохыг цагдаа нар хэлж байна. Тэрээр Шинэ Зеландад суурьшихаасаа өмнө Австралид фитнес дасгалжуулагчаар ажиллаж байгаад улмаар ажлаа хаян крипто-валют сонирхож, энэ нь амжилттай байж дэлхийг тойрон аялсан байна. Таррант Хойд Солонгос, Исланд, Аргентин, Франц, Грек, Румын, Унгар, Болгар зэрэг орноор аялж, улмаар Шинэ Зеландад эргэн ирснийхээ дараа алан хядах үзэл баримтлалд автжээ. Тэрээр Балканы үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжин шүтэж, Туркэд байхдаа алан хядлага терроризмын талаар ихээхэн судалсан байна.

Шинэ Зеландын Крайстчёрч хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олныг цочирдуулсан балмад халдлага болж, галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд хотын сүмийн барилга руу нэвтэрч, 50 хүний аминд халдан мөн тооны хүнийг шархдуулсан юм. Балмад халдлагын дагуу цагдаа хүчнийхэн 1 хүнийг баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна.

Image result for Крайстчёрч: цветы и герои

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө