Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зүүн Африкт “Идай” нэр авсан хар салхи дэгджээ

  Б.Оюун 2019-03-18 771

Африк тивд цаг агаарын онц үзэгдэл нүүрлэж, Африкийн зүүн хэсгийн нутгаар “Идаи” нэр авсан циклон нүүрлээд байна. Халуун орны циклон шилжин ирсний улмаас хүчтэй салхи шуурга дэгдэж, аадар бороо үргэлжлэн оржээ. Гамшигт үзэгдлийн улмаас Мозамбик, Зимбабве улсууд хамгийн ихээр өртөж, хэдэн зуун хүн амиа алдаж, орон гэргүй хоцорсон байна. Мөн гамшгийн улмаас олон хүн сураггүй алга болоод байгаа талаар Франс Пресс мэдээллийн агентлаг орон нутгийн эрх баригчдын өгч байгаа мэдээлэл дээр тулгуурлан дамжуулж байна.

Гамшгийн нөхцөл байдал аврагчид гамшгийн бүсэд цаг алдалгүй очиж чадалгүй, цаг хугацаа их алдсанаас болж ихэд хүндэрчээ. Цаг агаарын хүнд байдлын улмаас цэргийн нисдэг тэрэгнүүд гамшгийн бүсэд очиж чадалгүй, холбоо харилцаа тасалдаад байна. Гамшгийн бүсээс иргэд орон гэрээ орхин дүрвэн зугтацгааж байгаа юм.

Хүчтэй салхи шуурганы улмаас хаа сайгүй мод бут үндсээрээ булгарч, барилга байшингууд өртөн сүйджээ. Үүний улмаас олон хүн орох оронгүй хоцорч, гамшгийн бүсийг орхин дүрвэн зугтахаас аргагүй байдалд орсон байна. Мозамбик, Зимбабвед хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас хаа сайгүй үер усны гамшиг нүүрлээд байгаа юм.

ДЭМБ, Зүүн Африкт үүссэн гамшгийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовинож байгаагаа илэрхийлэн, гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж дэмжлэг шаардлагатай байгаа талаар мэдээлжээ. ДЭМБ-ын албаны төлөөлөгч Кристиан Линдмайер энэ талаар мэдэгдэхдээ: - Зүүн Африкийн бүсэд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдэл араасаа их хэмжээний гамшиг сүйрэл дагууллаа. Хүмүүс гамшгийн учруулсан хор хохиролоос гадна дараа нь дэгдсэн үер усны гамшигт мөн ихээхэн өртөж, гэмтэж бэртэн, элдэв хүндрэлүүд тулгарч байна. Үерийн усаар дамжин хүн амын дунд элдэв халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байгааг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн агаар дуслын замаар ч бусад халдварт өвчин дэгдэн газар авч болзошгүйд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх арга алхам авах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн мэдээж хэрэг байгалийн гамшигт үзэгдлийн дэд бүтэц, барилга байшин, эмнэлэг сургуульд учруулсан хохиролыг цаг алдалгүй шийдэж, илүү их хохирол учрахаас сэргийлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

Идаи нь Африкийн зүүн хэсэгт энэ амралтын өдрүүдэд шуурч өнгөрөн, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан юм. Идаи халуун орны циклон нь Зүүн Африкт 2000 оны 2-р сараас хойш нүүрлэсэн хамгийн хүчтэй салхи шуурга болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө