Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын Техас мужид нефть боловсруулах үйлдвэрт гал гарчээ

  Б.Оюун 2019-03-18 520

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод нефть боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Галын улмаас нефтийн байгууламж бүхэлдээ шатаж, гал сөнөөгчид түймрийг унтраахаар завгүй ажиллаж байна.

Хьюстон хотын нефть боловсруулах үйлдвэрт гарсан галын улмаас энд шингэн нүүрсхүчлийн хий бүхий цистернууд шатжээ. Гал өглөө эрт гарсан учраас тэр даруй, цаг алдалгүй унтрааж чадаагүй байна. Гал сөнөөгчид түймэр гарсан газарт шуурхай ирсэн ч гал хоромхон зуурт хүрээгээ тэлэн асчээ. Орон нутгийн эрх баригчид нь үйлдвэрийн барилгатай ойролцоо байрлах дүүргүүдэд амьдардаг иргэдээ анхаарал болгоомжтой байж, хаалга цонхоо хаалттай байлган, анхааруулан сэрэмжлүүлэх дохиог алдалгүй сонсч, дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Хьюстоны нефть боловсруулах үйлдвэрийг эзэмшигч компанийн мэдээлж байгаагаар үйлдвэрийн агуулахад 13 сая баррельтай тэнцэх хэмжээний янз бүрийн химийн бодис хадгалагдаж байгаа гэнэ. Тиймээс гал сөнөөгчид шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж үйлдвэрт гарсан түймрийг газар авхуулалгүй унтраах хэрэгтэй байна. Одоогоор гал ямар шалтгааны улмаас гарсан нь тодорхойгүй байгаа юм.

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө