Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францад “Шар Хантаазтангууд”-ын жагсаалыг хориглоно

  Б.Оюун 2019-03-19 615

Францын эрх баригчид мөн улс орондоо олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахын тулд бас нэгэн анхаарал татах шийдвэр гаргажээ. Францын засгийн газар улс орондоо олныг хамарсан жагсаал цуглаан тасралтгүй өрнүүлсээр байгаа “шар хантаазтангууд”-ын эгнээнд хэт радикал үзэлтнүүд нэгдэж, тэд олон нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж, дээрэм тонуул хийж байгааг таслан зогсоох арга хэмжээ авахаар тогтсон байна.

Энэ дагуу хэрвээ “шар хантаазтан”-дын эгнээнд хэт радикал үзэлтнүүд нэгдвэл аль алинд нь олон нийтийн эзэмшлийн газарт жагсаал цуглаан хийхийг хуулиар хориглохоор болжээ. Энэ талаар Францын ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр ирэх бямба гарагаас эхлэн өмнө нь томоохон мөргөлдөөн, тулаан, эмх замбараагүй байдал дэгдэж байсан гудамж талбайд “шар хантаазтанууд” дахин жагсаал хийхийг хориглох, мөн хэт радикал үзэлтнүүд “шар хантаазтанууд”-ын зохион байгуулж байгаа тайван жагсаалд нэгдэж, үймээн самуун дэгдээх, олон нийтийн хэв журмыг зөрчих, нийтийн эзэмшлийн зам талбайг сүйтгэх зэрэг үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Эдуар Филиппын мэдэгдсэнээр дээрх арга хэмжээ нь юуны түрүүнд Парис дахь Елисейн талд хамааралтай байх юм. Энд аливаа жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, аюулгүй байдлыг цагдаагийн алба хаагчдаас гадна жолоочгүй нисдэг төхөөрөмж буюу дрон, мөн видео-техник ашиглан сахиулахаар заажээ.

Өнгөрсөн бямба гарагт Францын нийслэл Парис хотноо “шар хантаазтанууд”-ын 18 дахь удаагийн олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан болсон юм. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэнФранцын иргэд төр засгаасаа хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого, байр суурийг эсэргүүцэж байгаа юм. “Шар хантаазтанууд”-ын эсэргүүцэл, жагсаал анх зохион байгуулагдаж ирсэн цагаасаа эхлэн элдэв мөргөлдөөн тулаан, эмх замбараагүй байдал, дээрэм тонуул, танхай үйлдэл зэргийг дагуулж байгаа юм. “Шар хантаазтанууд”-ын эгнээн дэх залуус гудамж талбайд байрлах дэлгүүр хоршоог дээрэмдэн тонох, нийтийн эзэмшлийн эд зүйлсийг сүйтгэх зэргээр зохисгүй авир, үйлдэл гаргаж байгаа учраас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрчээ. Хамгийн сүүлд л гэхэд “шар хантаазтанууд”-ын жагсаалын үеэр Парис хотын Талархлын хаалганы дэргэд балмад этгээдүүд нэртэй брэндийн дэлгүүрүүд, сонин зардаг цэгүүд, банкны салбарыг түйвээсэн юм. Францын худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимаас гаргасан баримтаар “шар хантаазтанууд”-ын жагсаал цуглааны үеэр Елисейн талд л гэхэд 100-аад дэлгүүр элдэв дээрэм тонуул, эмх замбараагүй байдалд өртөж, их хэмжээний хохирол амсчээ.

Image result for Акции "желтых жилетов" будут запрещать

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө