Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нидерландын халдлагад Туркийн иргэнийг сэжиглэн шалгаж байна

  Б.Оюун 2019-03-19 371

Нидерландын цагдаагийн албаныхан Утрехт хотод болсон балмад аллагын хэргээр болзошгүй сэжигтнийг барьж саатуулжээ. Утрехт хотын нийтийн тээврийн хэрэгсэл дотор галт зэвсэгтэй этгээд гэм зэмгүй хүмүүс рүү гал нээж, 3 хүний аминд халдан, 5 хүнийг шархдуулсан юм. Шархадсан 5 хүнээс 3 хүний биеийн байдал нь эгзэгтэй байгаа юм.

Нидерландын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар трамвайд галт зэвсэг барин орж, халдлага үйлдсэн этгээд нь Турк гаралтай Гёкмен Таныш гэгч байгаа юм. Түүнийг өмнө нь цагдаа хүчнийхэн хууль зөрчсөн хэргээр удаа дараа саатуулж байсан, мөн исламын радикалуудтай холбоо сүлбээтэй гэж шалгагдаж байжээ. Тэгвэл Туркийн Анадолу мэдээллийн агентлагийн Танышийн гэр бүлийнхэний мэдээлэл дээр үндэслэн дамжуулж байгаагаар хэрэг болсон өдөр Таныш өөрийн хамаатны нэг эмэгтэй рүү гал нээж, улмаар энэ эмэгтэйд туслах гэсэн трамвайд байсан бусад зорчигчид руу гал нээсэн гэсэн байна.

Харин Нидерландын хуулийн байгууллага энэ хэргийг хамаатан садан хоорондын үл ойлголцол гэхээс илүүтэй алан хядах, террорист үйлдэл байсан гэж үзэж байна. Утрехт хотод болсон явдлын дараа хэргийн сэжигтнийг саатуулсны дараагаар Нидерландад онцгой байдлын аюулын түвшинг бууруулжээ. Нидерландын хуульзүй, аюулгүй байдлын сайд Фердинанд Граппер-хаусын мэдээлснээр Утрехт хотод болсон хэргийн дагуу өргөн хүрээний мөрдөн шалгах ажил явуулж, сэжигтнийг саатуулсан, улмаар аюулгүй байдлын түвшинг бууруулсан байна.

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте улс орондоо болсон балмад халдлагын дараагаар төрийн туг далбааг бөхийлгөж, балмад халдагчийн гарт амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө