Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, Бразил улсыг НАТО-д элсэхийг зөвлөжээ

  Б.Оюун 2019-03-20 496

АНУ, Бразил улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхэд уриалжээ. Энэ дагуу Цагаан ордон Бразилыг НАТО-д элсүүлэх боломж бололцоог судалж, албан ёсны санал тавьсан байна.

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Цагаан ордонд Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаруг хүлээн авч уулзах үеэрээ дээрх саналын талаар мэдээлжээ. Трамп, Бразил улсад НАТО-ийн нөлөө бүхий холбоотон улс орны статус олгож, цаашлаад Умард Атлантын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд харахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Дональд Трамп, Жаир Болсонару нар хамтарсан дээд хэмжээний уулзалтынхаа дараа Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэр АНУ-ын тэргүүн: -Бид ноён Болсонарутай маш үр дүнтэй хамтарсан яриа хэлэлцээр хийлээ. Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр бид олон чухал асуудал хэлэлцсэний дотор Бразил улсыг НАТО-ийн гол хамтрагч улс орон болгон зарлаж, магадгүй цаашлаад Бразил улс НАТО-ийн бүрэн эрхт гишүүнээр элсэх боломж бололцооны талаар мөн хөндөн ярилцлаа. Мэдээж энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бид маш их ажил хийж гүйцэтгэх шаардлагатай ч, хэрвээ үр дүнд хүрч чадвал энэ нь манай хоёр улс орон, цаашлаад улс орнуудын хоорондын аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой байх болно гэжээ.

Трамп түүнчлэн энэ үеэр Бразил улс Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтэй байгаад тааламжтай хандан, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Америкийн төрийн тэргүүн Вашингтон болон Бразилия ард иргэдээ алан хядлага, терроризмаас хамгаалах, олон улсыг хамарсан гэмт хэрэг, хар тамхи, хууль бус зэр зэвсгийн наймаа, хүний наймааг таслан зогсоох тал дээр тууштай хамтран ажилласаар ирснийг тэмдэглэсэн байна.

Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хувьд тэрээр Цагаан ордонд айлчлах үеэрээ өөрийгөө Бразилд анх удаа Америкийн эсрэг байр сууриас татгалздаг ерөнхийлөгч төрийн эрхэнд гарсныг тэмдэглэн хэлжээ.

Жаир Болсонару энэ талаар хөндөн ярихдаа: -АНУ-д хийж байгаа айлчлал ихэд үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун байна. Бразил болон АНУ-ын талууд цаашид бүх талаар хамтарч ажиллан, харилцаа холбоогоо өргөжүүлж, хамгийн гол нь иргэний эрх чөлөө, уламжлалт гэр бүлийн үнэ цэнэ, жендерийн ялгаа, улс төрийн тэнцвэртэй байдал, хуурамч ташаа мэдээллээс ангид, нээлттэй шударга ёсны харилцааг хөгжүүлэх хүсэл сонирхолтой байгааг тэмдэглэсэн байна.

Вашингтонд болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд уулзалтын үеэр Дональд Трамп, Жаир Болсонару нар Венесуэлд үүсээд байгаа улс төр, эдийн засгийн хямралын талаарх байр сууриа нэгтгэжээ. Талууд Венесулын асуудалд энэ улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн байр суурийг дэмжихээ илэрхийлсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө