Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал: Өлзийтэй сайн

  Д.Отгонсүрэн 2019-03-20 747

2019.03.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15  ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН  ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.53-19.04
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Уул
09:43 цагт сар тэргэл болно.
  Аргын тооллын 3 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 5 цаг 58 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө