Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хувийн ариун цэвэр сахихгүй байх болон бэлгийн замын халдварт өвчнөөс үүдсэн үргүйдэл их байна

  Т.Бадамханд 2019-03-20 1263

Нийт гэр бүл бологсдын 15 орчим хувь нь үргүйдлийн шалтгаантай байдаг байна. энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх нь дотоод шүүрлийн хямралтай болох, эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлахгүй архагших, өндгөвчний хатуурал зэргээс үүддэг байна. Манай услад үрэвсэл сэдэрснээс үүдсэн үргүйдлийн тохиолдол элбэг байдгийг эмч нар хэлж байна. Мөн нэг удаа үр хөндүүлэхэд 25-40, нэг удаа үрэвсэл сэдэрхэд 10-15, хоёр удаа сэдрэхэд 20-25 хувийн үргүйдэлд өртөх эрсдэлтэй байдаг байна. Манай улсад үргүйдлийг эмчлэх оношлох бүхий л тоног төхөөрөмж байгаа ч эмнэлэг нь олон биш байдаг нь учир дутгадалтай байдгийг эмч хэлж байна.

Манай улсад үргүйдлийг эмчилж оношлодог хэд хэдэн эмнэлэг байдаг. Нэг удаа эмчилгээнд ороход төлбөр нь 10 орчим сая төгрөг болдог байна. эмнэлэгийнхээ тоог нэмж үр дүнг илүү сайжруулах, олон улсын үргүйдлийн эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлснээр үргүйдлийг дотооддоо 100 хувь эмчилж оношлох бүрэн боломжтой болно гэж албаныхан хэлж байна. Манай улсаас 500 орчим хүн БНСУ-ыг зорьж үргүйдлийн эмчилгээ хийлгэдэг байна. Харин дотооддоо давхардсан тоогоор 2000 орчим хүн үргүйдлийн оношлогоо эмчилгээнд ордог гэсэн тойм судалгаа байна. Солонгос улс нь дэлхийд үргүйдлийн эмчилгээний үр дүнгээрээ дээгүүрт ордог улс орнуудын нэг юм.

БНСУ-ын хувьд нөхөн үржихүйн насны 10 хүн тутмын 2 нь үргүйдэлтэй байдаг ч оношлогоо эмчилгээг чанартай хийгддэг байна. Үргүйдлийг эмчлэх эмнэлгийн тоогоо нэмэгдүүлбэл жил бүр гадагшаа урсах мөнгөний урсгал дотоодод үлдэх, хосууд хол газар өндөр төлбөр төлж явах шаардлагагүй болох зэрэг олон давуу тал байгааг үргүйдлийг эмчилдэг эмч нар хэлж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө