Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Италид нэгэн эр сургуулийн автобус шатаажээ

  Б.Оюун 2019-03-21 670

Италид хүүхдүүд сууж явсан сургуулийн автобусыг жолооч нь барьцаалан зугтаж, улмаар тээврийн хэрэгслийг шатаасан ноцтой хэрэг гарчээ. Миланы ойролцоо сургуулийн 50-иад сурагчийг суулгасан автобусыг жолооч нь барьцаалан зугтаж, замдаа цагдаагийн хэд хэдэн машиныг мөргөн, улмаар дотор нь хүүхдүүд байгаа автобусыг галдан шатаажээ.

Италийн цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар жолооч автобусыг шатаахаасаа өмнө хүүхдүүдийн заримыг нь хүлж, “та нараас хэн чинь ч амьд гарахгүй” гэж хашгирч байсан гэнэ.

Азаар энэ явдлын үеэр автобусанд байсан хүүхдүүдээс өртөөгүй байна. Автобус зогссон газарт амжиж очсон цагдаа нар автобусны арын цонхыг хагалж, түүгээр хүүхдүүд шатаж байгаа унаанаас гарч чаджээ. Хүүхдүүдээс 14 нь угаартсан ч тэдний амь насанд аюул байхгүй гэж эмч нар хэлж байна. Милан хотын ерөнхий прокурор Франческо Греко цагдаагийн ажилтнууд цаг алдалгүй, шуурхай ажилласны дүнд азаар болзошгүй аюул гамшгаас сэргийлж чадлаа гэжээ.
Сургуулийн автобусыг авч зугтсан жолоочийг саатуулаад байна. 47 настай эрэгтэй нь Сенегал гаралтай байжээ. Хүүхдүүдтэй хамт сургуулийн автобусанд явсан багшийн ярьснаар тэрээр Италийн цагаачлалын бодлогыг ихээхэн шүүмжилдэг байжээ. Миланд болсон хэрэг явдлын дараагаар Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “сургуулийн автобус авч зугтсан этгээд Газрын дундад тэнгист гэм зэмгүй хүмүүс амиа алдаж байгаа явдлыг зогсоохыг шаардаж байсан” гэж бичжээ.
Сенегал гаралтай жолоочийн жолоодож явсан сургуулийн автобусанд хэд хэдэн багш, мөн хоёр ангийн сурагчид сууж явжээ. Тэд Вайлати-ди-Крем хотоос спорт зал чиглэн явж байсан ч гэнэт автобус замаасаа чиглэлээ өөрчлөн Миланы нисэх буудлыг зорьсон байна. Улмаар жолооч зорчигчдоо гартаа хутга барин сүрдүүлж, энэ үеэр нэгэн сурагч эцэг эх рүүгээ ярьж хэрэг явдлыг дуулгаснаар цагдаа нар мэджээ. Цагдаа нар автобусыг замаас нь саатуулахыг хэд хэдэн удаа оролдсон ч сургуулийн автобус цагдаагийн хаалтыг даван зугтсаар эцэст нь зогсчээ. Цагдаа нарыг ирэх хооронд автобусны жолооч бензин асган, тээврийн хэрэгслийг шатаасан байна. Гэсэн ч хууль сахиулагчид амжиж ирснээр хүүхдүүдийг шатаж байгаа автобуснаас эсэн мэнд гарган авч чадсан байна.
Миланы прокурорын алба болсон хэрэг явдлын дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна. Тэд энэ хэргийг алан хядлага, терроризмын гэмт хэрэг гэж тооцож байгаа юм.

Полиция и родители

Полиция и родители

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө