Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Радован Каражичид оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

  Б.Оюун 2019-03-21 295

Нидерландын Гаага дахь олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх Боснийн Сербийн экс удирдагч Радован Каражичийн хуучин Югославын хэргээрх шүүхээс 2016 онд гаргасан шийдвэрийн дагуу өгсөн давж заалдах шатны хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй гэсэн хариул өгч, Каражичид оногдох ялын дүгнэлтийг хэвээр үлдээжээ. Ингэхдээ Гаагийн шүүх хуучин Югославын хэргийн дагуух шүүхээс Каражичид оногдуулаад байсан ялын хэмжээг чангатгаж, түүнд геноцид үйлдсэн хэргээр бүх насаар нь хорих ял оногдуулсан талаар мэдэгдсэн байна.

 Боснийн Сербийн удирдагч асан Радован Каражичид 2016 оны 3-р сард хуучин Югославын асуудлаарх шүүхээс хүн төрөлхтөний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, Сребреница сууринд гэм зэмгүй хүмүүсийг хоморголон устгаж геноцид үйлдсэнд гэм буруутай гэж тогтоон 40 жилийн хорих ял оноосон юм. Шүүх чухам Каражичийн тушаалаар 1995 онд Сребреницад лалын шашинт иргэдийг хоморголон устгаж, Боснийн Сербийн экс удирдагчийн тушаалаар 7 мянга гаруй эрэгтэйн аминд хүрсэн цуст явдал болж байжээ. Каражичийг түүнчлэн Сараево хотын бүслэлтийн үеэр нутгийн энгийн номхон иргэдийн эсрэг халдлага зохион байгуулсан хэрэгт мөн буруутгасан юм.
Тэгвэл Каражич хуучин Югославын дайны хэргийн дагуух олон улсын шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг ул үндэсгүй гэж үзэн, Гаага дахь олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд ялын дүгнэлтийг давж заалдсан байна. Тэгвэл эсрэгээр тухайн үед энгийн номхон иргэд Каражичид шүүхээс 40 жилийн хорих ял оноосныг хэтэрхий хөнгөн ял оногдууллаа гэж эсэргүүцэж байжээ.
Радован Каражичийн өмгөөлөгчид шүүхээс гаргасан дээрх ял шийтгэлийг Гаагийн шүүхэд давж заалдсан ч 2016 оноос хойш 3 жилийн дараа өнөөдөр Гаагийн шүүх давж заалдах шатны гомдлын дагуу шийдвэр гаргаж, Каражичид оногдсон ял шийтгэлийг хасах нь бүү хэл, нэмж чангатган ялын дүгнэлтийг бүх насаар нь хорих ял шийтгэл болгон өөрчилжээ.
Радован Каражич нь Боснийн дайн төгссөний дараагаар олон жилийн туршид хууль хүчний байгууллагаас оргон зайлж явсан юм. Түүнийг 2008 онд баривчилж, Гаага дахь шүүхэд хүлээлгэн өгсөн байна.
Боснийн Сербийн удирдагч асан Радован Каражич тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Гаагад 11 жил хоригдоод байгаа юм. Харин үүнээс өмнө 13 жил олон улсын шүүх байгууллагаас оргон зугтаж явжээ. Энэ жил 73 настай Каражичид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх үйл явцыг телевизээр хагас цагийн хоцрогдолтойгоор дамжуулан үзүүлж, Гаагийн олон улсын эрүүгийн шүүхээс түүнд ард иргэдийнхээ эсрэг геноцид үйлдсэн хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө