Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын бөмбөгдөгч онгоц Балтийн тэнгисийн агаарын бүсэд нэвтэрчээ

  Б.Оюун 2019-03-22 1466

Америкийн цэргийн B-52 бөмбөгдөгч онгоц Балтийн тэнгисийн бүс нутаг дээгүүрх агаарын орон зайд нэвтэрч, ОХУ-ын хилд ойртон нислэг үйлдсэн байна. Энэ талаар ОХУ-ын батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдээлж, Вашингтоны талд хандан эсэргүүцлээ илэрхийлж, олон улсын хууль журам ёсоор бие даасан, тусгаар улс орны агаарын хилд 150 км-ээс дотогш, гүн нэвтрэхийг хориглосон зүйл заалт байдгийг сануулжээ.

Оросын батлан хамгаалах яамнаас энэ талаар гаргасан албан мэдэгдэлд Америкийн B-52 бөмбөгдөгч онгоцнууд Балтийн тэнгисийн агаарын дундын бүсэд нислэг үйлдэж, улмаар Оросын нутаг дэвсгэрт ихэд ойрхон зайд дөхөж ирсэн гэжээ. Энэ үеэр Оросын ПЭХамгаалах хүчин нөхцөл байдлыг хяналтандаа аван, жижүүрийн нислэг үйлдэн, агаарт онгоцоо гаргасны дараагаар Америкийн бөмбөгдөгч онгоцнууд чиглэлээ өөрчлөн цааш ниссэн байна.

Тэгвэл АНУ-ын агаарын цэргийн хүчин Оросын батлан хамгаалах яамнаас гаргасан албан эсэргүүцлийн хариуд Оросын талаас ямар ч онгоц, тухайлбал мэдэгдэлд дурьдагдсан Су-27 онгоц тэдний B-52 бөмбөгдөгч онгоцыг дагаж нисээгүй, ямарваа анхааруулга дохио өгөөгүй, Америкийн цэргийн онгоцнууд үүрэгт нислэгээ хийж гүйцэтгээд байрлалдаа эргэн ирж газардсан талаар мэдэгдсэн байна.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, харамсалтай нь АНУ-ын тал ОХУ-ын хил, агаарын орон зайтай залгаа Балтийн тэнгисийн бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлыг зөрчиж, өдөөн хатгасан энэ мэтчилэн үйлдэл гаргаж байна. Бид ийм явдлыг өмнө нь ч, цаашид ч зүгээр хараад суухгүй гэдгийг сануулсан байна.

АНУ, өнгөрсөн 3-р сард Их Британи дахь агаарын цэргийн бааздаа B-52 Страто-фортресс загварын 5 бөмбөгдөгч онгоцоо шилжүүлэн байршуулсан юм. Эдгээр цэргийн онгоц нь цөмийн зэр зэвсэг болоод далавчит пуужин тээвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь эдгээр онгоцнууд энэ сарын 15-нд мөн Оросын хилийн ойролцоо нислэг үйлдэж байсан юм.Тэгвэл цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Америкийн онгоцнууд Оросын агаарын хилийн орчимд, хил дагуу ийнхүү нислэг үйлдэж байгаа нь Оросын ПЭХС-ийн ажиллагааг шалгах, мэдрэх зорилготой, зориуд үйлдэж байгаа нислэг бололтой.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө