Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ши Жинпин Монакогийн Вант улсад айлчиллаа

  Б.Оюун 2019-03-25 316

Европын улс орнуудаар айлчлал хийж байгааХятадын төрийн тэргүүн БН Франц улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийн саатах үеэрээ айлчлалынхаа хүрээнд Монакогийн вант улсыг зорьжээ. Ши Жинпин Францын Ницца хотоос автомашин хөлөглөн ням гарагийн үд дунд Монакогийн вант улсыг зорьсон юм.

Хятадын удирдагч Ши Жинпин Монакогийн ван 2-р Альбертай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцжээ. Хятадын төрийн тэргүүн Ши Жинпины хувьд тэрээр Монакогийн вант улсад анх удаагаа айлчлал хийж байгаа юм.

Тэрээр Европын улс орнуудаар хийж байгаа энэ удаагийн айлчлалын хөтөлбөртөө Францтай залгаа Монакогийн вант улсад саатахаар айлчлалынхаа хөтөлбөрт зориуд энэ айлчлалыг багтаажээ.

Монакогийн вант улсын тэргүүн 2-р Альбер Хятадын тэргүүн Ши Жинпиныг дээд хэмжээнд хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа холбоог цаашид тогтвортой хөгжүүлэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тал дээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн зөвхөн худалдаа, эдийн засгийн асуудлыг хөндсөнөөс гадна мөн Парисын уур амьсгалын гэрээн дээр үндэслэн байгаль орчин, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг сэдвүүдийг мөн хөндөн ярилцжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө