Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Макрон, Ши Жинпин нар “Нэг бүс, Нэг зам” санамж бичигт гарын үсэг зурлаа

  Б.Оюун 2019-03-25 347

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши ЖинпинФранцын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар энэ улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Ням гарагт Ши Жинпин, Эммануэль Макрон нар Францын Больё-сюр-Мер нэртэй жижиг амралт аялал жуулчлалын хотод нүүр тулсан уулзалт хийж, өнөөдөр Хятадын тэргүүний Франц улсад хийж байгаа дээд хэмжээний айлчлал ажил хэрэгч уулзалт хэлэлцээрээр үргэлжилнэ.

Өнөөдөр хоёр улсын тэргүүн нар Парис хотноо хамтарсан яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, эдийн засгийн салбарын чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, улмаар энд Германы Холбооны канцлер Ангела Меркель, Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер нартай өргөтгөсөн хүрээнд олон улсын анхаарал татсан асуудлуудаар хэлэлцэх юм.

Францад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Хятадын тэргүүн, тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг онгоцны буудал дээр Францын гадаад хэргийн сайд Жан Ив ле Дриан болон Монакогийн вант улсын төрийн дээд сайд Серж Тель нар ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Франц орныг зорихоосоо өмнө Хятадын төрийн тэргүүн Итали улсад айлчлал хийжээ. Францад хүрэлцэн ирснийхээ дараа төрийн дээд хэмжээний айлчлалаа Ши Жинпин Францын дэргэдэх Монакогийн вант улсаас эхлүүлж, улмаар нийслэл Парис хотноо эргэн ирж, Францын тэргүүн Эммануэль Макронтой уулзан, айлчлалаа үргэлжлүүлжээ.

Францын “Фигаро” сонин Хятадын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан “Хоёр улс ирээдүйд үр бүтээлтэй харилцаа тогтоохыг эрмэлзэж байна” гэсэн гарчиг бүхий томоохон нийтлэл гаргасан байна.

Үнэхээр ч Францын тал Ази тивийн хамгийн нөлөө бүхий улс орон, бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин, тоглогчдын нэг Хятад оронтой таатай, тогтвортой харилцаа холбоо тогтоохыг зорьж байгаа нь энэ удаагийн айлчлалын уур амьсгалаас харагдаж байна.

Энэ жил Хятад болон Франц хоёр орны хооронд дипломат харилцаа холбоо тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа юм. Түүнчлэн Хятад болон ЕХ-ны хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны 16 жилийн ойг давхцаж байна. Тиймээс талууд даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд цаашид ирээдүй хэтийг зөгнөсөн тогтвортой харилцааны эх үүсвэрийг тавихаар зорьж байгаа юм. Талууд нээлттэй эдийн засгийн харилцаа бүхий тогтвортой, бат бэх харилцааг илүүд үзэж байна.

Хятад болон ЕХ-ны талууд олон талт худалдааны систем, протекционизм-унила-терализм зэрэгтэй тэмцэхэд чиглэсэн нэгдсэн дүрэм журам ч батлан хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Өнгөрсөн онд Франц болон Хятадын хоорондын худалдааны шууд эргэлт 60 тэрбум долларт хүрсэн нь хоёр улсын хувьд, аль алинд нь томоохон амжилт байжээ. Хятад улс “бүс, зам” хөтөлбөрийнхөө хүрээнд Европ руу 14 мянган таваарын галт тэрэг илгээж, энэ нь Хятадаас гарч Европын 15 улс орны 50 гаруй хотыг дайран өнгөрч байгаа юм. Түүнчлэн талууд олон улсын талбарт мөн харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө