Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гаазын зурваст гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

  Б.Оюун 2019-03-26 382

Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, яриа хэлэлцээр хийснийхээ дараа Израилийн ерөнхий сайд айлчлалаа дуусган эх орноо яаралтай зорьсон байна. Айлчлалынхаа хөтөлбөрийг ийнхүү дундаас нь таслах болсон шалтгаан нь Гаазын зурвасын зүгээс Израилийн нутаг дэвсгэр лүү пуужингаар харваж, нөхцөл байдал тогтворгүйтсэнтэй холбоотой юм. Тэгвэл энэ явдлаас өмнө Ойрхи Дорнодын бүс нутагт сүүлийн үед хурцдаад байсан Газын зурваст өнөөдрөөс эхлэн гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж эхлэх ёстой байжээ.

Даваа гарагт Израиль болон Палестины радикал бүлэглэлүүдийн хооронд харилцан гал зогсоох асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч, сөргөлдөгч талууд галаа зогсоохоор зөвшөөрөөд байсан юм. Талуудын хооронд гал зогсоох үйл явцад Египтийн энхийн зуучлагчид оролцсоны дүнд Араб-Израилийн талууд харилцан буулт хийхээр болоод байжээ.

Нетаньяху Вашингтонд хийж байсан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Цагаан ордонд Америкийн ерөнхийлөгчийн урилгаар оройн зоог барьж, Америк-Израилийн олон нийтийн харилцааны зөвлөлөөс зохион байгуулж байгаа бага хуралд оролцохоор төлөвлөөд байжээ. Гэсэн ч энэхүү төлөвлөгөөгөө хойш тавьж, яаралтай эх орондоо буцсан байна.

Даваа гарагийн орой Гаазын зурвасын зүгээс Израилийн төвийн хэсэгт, Тель Авив хотоос зүүн хойд зүгт байрлах орон сууцны барилга Палестины ХАМАС радикал бүлэглэлийн зүгээс харвасан пуужинд оногдсон байна. Энэ явдлын улмаас Израилийн цэргийнхэний мэдээлж байгаагаар 7 хүн өртөн гэмтэж шархаджээ. Израилийн цэргийнхэн энэ халдлагад Палестины ХАМАС бүлэглэлийг буруутгаж, пуужингийн халдлагын хариуд Гаазын зурвастай залгаа хилийн бүс рүүгээ нэмэлт цэргийн хүчин илгээсэн байна.

Түүнчлэн Израилийн тал Гаазын зурвас дахь хэд хэдэн байршил руу агаараас цэгэн цохилт өгсөн байна. Израилийн армийн мэдээлж байгаагаар энэхүү  цохилтод ХАМАС бүлгийн улс төрийн жигүүрийн офис болон исламын бүлэглэлийн цэргийн тагнуулын албаны штаб өртсөн байна.

Тэгвэл дээрх халдлага дайралтаас өмнө Израиль болон Палестины талууд Египтийн зуучлал дор Гаазын зурваст харилцан гал зогсоох тохиролцоонд хүрээд байсан юм. Тэгвэл гал зогсоох тохиролцоог үл харгалзан талууд хоорондоо өдөөн хатгасан үйлдэл хийж, Израилийн армийн мэдээлж байгаагаар Гаазын зурвасаас нийтдээ 30-аад пуужин харваж, Израилийн ПЭХамгаалах төхөөрөмжийн тусламжтай замаас нь тогтоон барьжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө