Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жулиан Ассанжийг баривчиллаа

  Б.Оюун 2019-04-12 1977

Америкийн нууц албадын баримт материалыг олон нийтэд дэлгэн шуугиан тарьж байсан WikileaksЖулиан Ассанж сүүлийн 7 жилийн туршид Их Британи дахь Эквадорын ЭСЯ-нд бүгж байсан юм. Ассанжийг баривчлах ордерыг 2012 онд гаргаад байсан ч баривчилгааг сая явуулсан байна. сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Британийн цагдаагийн албаныхан Лондон дахь Эквадорын ЭСЯ-наас баривчилжээ.

Австралийн иргэн Жулиан Ассанж тагнуулын, нууц баримт сэлт олонд дэлгэсэн хэргээр саатуулагдаад байхдаа урьдчилан хорих хугацаагаа гүйцээлгүй зугтсан учраас түүнийг баривчлах ордер гаргаж байжээ. Тэрээр олон жилийн туршид хууль хүчнийхнээс зугтан, ОХУ-аас улс төрийн орогнол хүсч, улмаар Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд бүгэн амьдарч байсан юм.

Тэгвэл сүүлд Ассанж Эквадор улсын хамгаалалтад орохдоо улс төрийн орогнол хүсч байсан ч түүнд татгалзсан хариу өгсөн учраас Британийн хууль хүчний байгууллага Эквадорын талаас зөвшөөрөл авч, Жулиан Ассанжийг баривчлах ажиллагаа явуулжээ. Ажиллагааны үеэр Ассанж хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг хүчээр авч явсан байна. Гартаа гав зүүж, хууль сахиулагчдад хөтлүүлэн хүчээр элчинг орхих үедээ Ассанж: -Их Британи улс үүнийг эсэргүүцэх ёстой! гэж хашгирч байжээ. Улмаар Ассанжийг цагдаагийн машинд суулган, хэсэг рүү авч явсан байна.

Wikileaks сайтыг үүсгэн байгуулагчийг одоо Вестминстерийн магистратын шүүхээр оруулах юм.

Ассанжийг олон жилийн туршид ЭСЯ-даа орогнуулж байсан Эквадор улс түүнийг цаашид хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэний дараа Британийн цагдаагийн газар ажиллагааг явуулжээ. Эквадорын ерөнхийлөгч Ленин Морено энэ талаар мэдэгдэхдээ: -Харамсалтай нь ноён Жулиан Ассанж болон түүний байгууллагын зүгээс Эквадорын эсрэг дайсагнасан, айлган сүрдүүлсэн хандлага үе үе гарч, олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн учраас бид цаашид энэ хүнийг орогнуулах боломжгүй болсон гэжээ.

Мореногийн энэ мэдэгдлийн дараа Эквадорын экс ерөнхийлөгч Рафаэль Корреа улсынхаа одоогийн тэргүүнийг улс орны түүхэн дэх хамгийн “увайгүй урвагч” гэж нэрлэжээ.

АССАНЖИЙН ХЭРЭГ

Австралийн иргэн Жулиан Ассанжийг 2010 онд Шведын шүүх бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгасан юм. Тухайн үед Лондонд байсан Ассанж хуулийнханд сайн дураараа бууж өгөн, улмаар саатуулагдаж, дараагаар нь батлан даалтаар суллагдаж байжээ. Гэсэн ч Ассанж түүнд тулгасан хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, түүний эсрэг улс төрийн зорилгоор хилс хэрэг тулгасан гэж байжээ. Улмаар Их Британийн тал түүнийг Шведын талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа Ассанж 2012 онд Лондонд байрлах Эквадорын ЭСЯ-нд орж бүгэн, энэ улсаас улс төрийн орогнол хүссэн байна. Ассанж Шведын тал түүнийг цаашлаад АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс болгоомжилж байжээ. Учир нь Америкийн тал Жулиан Ассанжийг улсынх нь Төрийн департаментын нууцын зэрэглэлийн тагнуулын баримт сэлтийг олон нийтэд задлан түгээсэн хэргээр 35 жил хүртэл хорих ял, цаашлаад цаазын ял оноож болзошгүй гэж үзэж байсан юм.

2016 онд НҮБ-ын ажлын хэсэг Ассанжийн нөхцөл байдалтай танилцаж, түүнийг эрх чөлөөгүй, өөрийн хүслээр шилжин явах боломжгүй байгааг хүлээн зөвшөөрч, Швед болон Их Британийн талаас түүнд чөлөөтэй шилжин явахыг зөвшөөрөхөд уриалж байсан юм.

2017 онд Ассанжийн эсрэг хэргийг Шведын хууль хүчний байгууллага хаасан ч Их Британийн тал түүнийг шүүхээс санаатай оргон зайлсан хэрэгт буруутгажээ.

Image result for Эквадор предупреждает Ассанжа

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө