Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын Техас мужид Торнадо дэгдэн, үер усны гамшиг нүүрлэжээ

  Б.Оюун 2019-04-15 474

Америкийн өмнөд хэсгээр цаг агаарын онц үзэгдэл нүүрлэж, хүчтэй торнадо дэгдэн араасаа хүчтэй аадао бороо дагуулж, үер усны гамшиг нүүрлэжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас цахилгаан эрчим хүч тасалдаж, зам гүүр эвдэрч сүйдэн, барилга байшин өртөж, хүний амь нас үрэгдсэн байна. The Associated press агентлагийн мэдээлж байгаагаар гамшигт үзэгдлийн улмаас 8 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.

Байгаль, цаг уурын онц үзэгдэлд Америкийн Техас муж хамгийн ихээр өртөж, энд торнадо- хүчтэй хуй салхи дэгдэн, араас нь мөндөр буун хүчтэй салхи шуургатай аадар бороо үргэлжлэн орсон байна. Техас мужийн Франклин хот гамшигт үзэгдэлд хамгийн ихээр нэрвэгдэж, эндхийн барилга байшингууд хүчтэй салхи шуурганд эвдэрч сүйдэн, цахилгааны шонгууд ойчжээ.

Ердөө 1.500-аад хүн амтай энэ жижиг хот гэрэл цахилгаангүй хоцорч, 3 болон 8 настай хоёр хүүхэд амиа алдсан байна. Тэд эцэг эхийнхээ хамт машинд явахад нь дээрээс нь мод унаснаас золгүйгээр амиа алджээ. Түүнчлэн Техас мужийн зүүн хэсэгт, Даллас хотоос холгүй Альтод Америкийн уугуул иргэдийн соёлын арга хэмжээний үеэр Курган Каддогийн түүхэн баримал торнадод өртөн сүйдэж, энэ үеэр нэг эмэгтэй хүнд гэмтэл бэртэл авч, улмаар амиа алдсан байна. Тэгвэл хөрш зэргэлдээх Хьюстон тойрогт нутгийн шерифын мэдээлж байгаагаар Уэчс гэх газарт бас нэгэн хүн гамшигт өртөн амиа алджээ. Альто нэртэй, 1,200 гаруй хүн ам оршин суудаг жижиг хотод их хэмжээний гамшиг сүйрэл учирч, сургууль цэцэрлэгийг хааж, аюулгүйн үүднээс иргэдээ гадагшаа гарахгүй байхыг зөвлөжээ. Мөн хүчтэй торнадогийн улмаас Техас, Миссисипи, Луизиана, Арканзас зэрэг мужид нийтдээ 90 мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорсон байна. Америкийн цаг уурчдын мэдээлж байгаагаар EF-3 гэсэн код нэр авсан торнадо цагт 225 км-ийн хурдтайгаар шуурч өнгөрсөн байна. Хүчтэй торнадо, хуй салхинд нийт 55 барилга байшин өртөн сүйдэж, их хэмжээний гамшиг дагуулжээ. Өнгөрсөн 3-рс ард Америкийн Алабама мужид мөн хүчтэй торнадо нүүрлэж, 22 хүн амиа алдсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө