Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нарны баяр – Ким Ир Сен мэндэлсний 107 жилийн ой

  Б.Оюун 2019-04-15 380

Умард Солонгосын ард иргэд өнөөдөр улсынхаа Үндэсний баяр буюу аугаа удирдагч Ким Ир Сены мэндэлсний баяр болох Нарны баяраа тэмдэглэж байна. Энэ жил Умард Солонгосын аугаа удирдагч Ким Ир Сен мэндэлсний 107 жилийн ой тохиож байгаа юм. Умард Солонгост жил бүрийн хавар, тодруулбал 4-р сарын 15-ны өдөр аугаа удирдагч Ким Ир Сены мэндэлсэн өдрийг угтан “Нарны баяр” буюу их удирдагчийнхаа мэндэлсэн өдрийг Үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай юм. 

Аугаа удирдагч Ким Ир Сены мэндэлсний 107 жилийн ойг Умард Солонгосын ард түмэн ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Их удирдагчийнхаа мэндэлсэн өдрийг нарны баяр гэж нэрлэн тэмдэглэх болсон нь учиртай. Хятадын зүүн хойд хэсэгт, Солонгосын хойгт Японы колоничлогчдын эсрэг тэмцэж явсан их удирдагчийн улс төрийн нууц нэрэнд нар гэсэн агуулгатай үг байдгаас энэ өдрийг нарны баяр болгон тэмдэглэх болжээ.

1912 онд Пхеньяны дор байрлах жижигхэн гэрт мэндэлсэн хүүдээ эцэг эх нь Ким Сон Жу гэдэг нэр хайрласан ч энэ нэр цагийн аясад өөрчлөгдөж Ким Ир Сэн гэсэн улс төрийн нууц нэр болжээ. Умард Солонгосын аугаа удирдагчийн мэндэлсэн Мангендэ гэх жижигхэн хотод Умард Солонгосын иргэд, энэ улсад ирсэн гадны зочид төлөөлөгчдийн заавал очдог дурсгалын цогцолбор байдаг юм. Энд аугаа удирдагчийн амьд ахуй цагтаа өмсөж, эдэлж хэрэглэж явсан бүхий л зүйлсийг тэр дундаа унаж байсан машин, хувийн галт тэрэг нь хүртэл байдаг байна. Нарны баярын өдөр ч Мангендэд байрлах цогцолбор луу олны хөл тасардаггүй байна. Энд аугаа удирдагчийн бунхан байрладаг. Түүний цогцсыг Кымсусан дахь бунханд шилэн хоргонд байрлуулан хадгалдаг байна. Нарны баярыг угтаж энэ жил ч мөн уламжлал болгон Кимирсэний наадам зохион байгуулж байна. Энэ наадмын үеэр 10 мянган цэцэгсийн баяр зохион байгуулж, давхар хаврын баяраа тэмдэглэдэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө