Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Парисын дарь эхийн сүм/ Эх дагины цогчин дуган

  Б.Оюун 2019-04-16 1236

                                                                                  (Notre-Dame de Paris)

Францын Нотр Дам буюу Парисын Дарь эхийн сүм нь Парис хотын Сите арал дээр байрладаг, католик шашны эртний сүм юм. Сите арлын зүүн хэсэгт байрлах энэ сүм нь эртний Галл-Ромын Юпитерын сүмийн суурин дээр, Парис хотын анхны христийн сүм болох Гэгээн Стефаний сүм байсан газарт баригдсан католик шашны цогчин дуган юм. Парисын хамба ламтан Морис де Сюллийн санаачлагаар 1163 онд баригдаж эхлэн, 1345 онд бүрэн ашиглалтанд орсон Дарь эхийн сүмийн барилгыг тухайн цаг үеийн нэртэй архитекторч Пьер де Монтрёй, Жан Батист Лассю, Жан де Шелль, Жан ле Бутейе, Раймон дю Тампль, Жан Рави зэрэг хүмүүсийн оролцоотойгоор барьжээ.

Нотр-Дам сүм түүхэн урт удаан он жилийн хугацаанд сүндэрлэхдээ олон удаагийн дайн самууныг давж, өнөөдрийн цаг үеийг хүртэл хадгалагдан үлдсэн түүхтэй.

Тухайлбал 18-р зууны сүүлээр дэгдсэн Францын Үндэсний хувьсгалын үеэр хувьсгалчид сүмийн шашны холбогдолтой эд зүйлсийг их хэмжээгээр сүйтгэсэн юм.

Нотр-Дамд Францын түүх соёлтой холбоотой олон чухал үйл явдал болж байжээ:

• 1431 онд – Францын хаан VI –р Генрихийг хаан ширээнд өргөмжлөх ёслол

• 1804 онд – Наполеон Бонапартыг Францын эзэн хаанаар өргөмжлөх ёслол

• 1909 онд – Францын аугаа хувьсгалч, эх оронч Жанна Д’Аркийг гэгээнтэнд өргөмжлөн залжээ

• 1945 онд – Францын ерөнхийлөгч Шарль де Голль Парис хотыг чөлөөлсний дараа сүмийг зорьж, сүмийн ёслол үйлдэж байсан

                              ВИКТОР ХЮГО- Notre-Dame de Paris

19-р зуунд Францын нэртэй яруу найрагч, зохиолч Виктор Мари Хюго “Парисын Дарь эхийн сүм” буюу Notre-Dame de Paris романаа бичиж байжээ.

Нэртэй зохиолч романдаа Дарь эхийн сүмийн барилга, ур хийц, бүтцийн талаар ихэд дэлгэрэнгүй бичиж өгүүлснээр тухайн үед Парист олны анхаарлыг төдийлөн татдаггүй байсан готик хэв маяг эргээд анхааралд өртөн, Нотр-Дам сүмийг дэлхий дахинаа мэдэх болсон юм. Чухам энэ зохиол бүтээлээр дамжин дэлхий нийт Парисын католик сүмийг андахгүй сайн мэддэг болж, жүжиг, дуулалт жүжиг тайзнаа тавигдсаар өнөөгийн цаг үеийг хүрсэн хүн төрөлхтөний суу алдартай бүтээл болон хоногшжээ.

Related image

Image result for Notre Dame  Квазимодо

Image result for   (Notre-Dame de Paris)

Image result for   (Notre-Dame de Paris)

Related image

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө