Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Португалид томоохон осол болж, 28 хүн амиа алдлаа

  Б.Оюун 2019-04-18 423

Португалид томоохон авто осол болж, жуулчны автобус осолдсоноос 28 хүн амиа алджээ. Осол  Португалийн Мадейра арал дээр болж, жуулчны автобусанд явсан өөр 20 хүн янз бүрийн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Осолд орсон жуулчны автобусанд нийтдээ 55 хүн явсан талаар Санта Круш хотын удирдлага мэдээлж байна. Португалийн мэдээллийн хэрэгслүүд Мадейра арал дээр болсон золгүй ослын талаар мэдээлж, бөөрөөрөө эргэлдэн онхолдсон автобусыг харуулж байгаа юм. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа ч урьдчилсан дүгнэлтээр автобусны жолооч эргэлттэй зам дээр жолоодлого алдсанаас замаас гарч онхолдсон байна.  Ослын улмаас жуулчны автобусанд явсан Германы иргэд өртсөн байна. Түүнчлэн автобусны жолооч болон хөтөч нь Португалийн иргэд байжээ.

Осол орон нутгийн цагаар 18 цаг 30 минутын алдад болсон байна. Ослын газарт аврагчид болон түргэн тусламжийнхан ажиллаж байна. Зарим мэдээллээр автобус нарийн замаар явж, онхолдох үеэрээ явган зорчигчдыг мөн дайрсан байж болзошгүй байгаа юм.

Image result for ​https://www.bbc.com/russian/news-47970363

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө