Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Пүрэвдорж: Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайханыг огцруулах нөхцөл бүрдсэн

  М.Ариунжаргал 2019-04-18 858

 Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах саналыг зөвхөн парламентийн спикер гаргах эрхтэй байсан бол өнгөрсөн оноос эхлэн УИХ ын сул гишүүд огцруулах санал гаргах эрхтэй болсон байдаг. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийг хуульд заасан үүргээ цалгардуулж банк санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан тул УИХ ын чуулганы хуралдаанаар огцруулах асуудлыг хэлэлцэж өгөх хүсэлтийг УИХ ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаад байгаа.  Төв банкны ерөнхийлөгчийг огцруулж байсан тохиолдол өмнөх жилүүдэд гарч байгаагүй.

Харин ерөнхийлөгч нь өөрөө огцрох өргөдлөө өргөн барьсныг УИХ аар хэлэлцэж байсан удаатай. Харин УИХ ын гишүүн Б.Пүрэвдоржийн таван үндэслэлээр огцрох нөхцөл бүрдсэн гэж үзжээ

Харин УИХ ын гишүүн Пүрэвдорж төв банкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлт гаргасантай холбогдуулж банкны удирдлага Баяртсайхан нээлттэй захидал бичсэн байна.  Тэрээр 2016 онд эдийн засгийн уналтыг дагаж, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буурсан нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг хумьж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж хямрал гүнзгийрсэн гэжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны бондын төлбөр, Засгийн газрын зээлийн үндсэн өрийн төлбөр, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, хувийн хэвшлээс эргэн төлөгдөх эх үүсвэр зэрэг нийлбэр дүнгээрээ гадаад валютын улсын нөөцөөс 4-5 дахин давсан өр төлбөр хүлээгдэж байсан тул оны эцэст дефолтын ирмэгт хүрээд байсныг дурджээ.

Үүсээд байсан нөхцөл байдал туйлын хүнд байсан тул энэхүү хүндрэлийг даван туулахад Монголбанк Засгийн газартай хамтран эдийн засгийг тогтворжуулан сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүний дүнд эдийн засаг тогтворжиж нөхцөл байдал сайжирсан гэдгийг онцолжээ. Харин Монголбанкнаас авч буй арга хэмжээ нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад бид туйлаас харамсаж байна гэсэн байна.

Тэгвэл Төв банкны тухай хуульд ерөнхийлөгчийг дараах үндэслэлээр огцруулна гэжээ. Үүнд  банкны удирдлага нь арилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон, Монголбанкны эрх ашигт харш үйлдэл гаргасан, бие эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломгүй болсон, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон болон ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн үед чөлөөлнө гэж заажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө