Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мали улсын засгийн газар огцорчээ

  Б.Оюун 2019-04-19 432

Мали улсад сүүлийн хэдэн сарын туршид дотоодын нөхцөл байдал тогтворгүй байж, омог аймаг хоорондын тэмцэл тулаан үргэлжилсний дүнд энэ улсын засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ.

Малид дэгдсэн хямрал хүчирхийллийн улмаас сүүлийн саруудад 160-аад хүн амиа алдсан. Тэгвэл ийнхүү улс орондоо дэгдсэн эмх замбаараагүй байдал, дотоодын хямрал зөрчлийн улмаас ерөнхий сайд Сумейлу Бубейе Маига тэргүүтэй засгийн газар огцрох шийдвэр гаргасан байна.

Баруун Африкийн Мали улсын засгийн газар ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасныг энэ улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта хүлээн авч, засгийн газраа огруулах шийдвэр гаргажээ. Малид сүүлийн хэдэн сарын туршид дотоодын эмх замбараагүй байдал газар авч догон омгийнхон нутгийн төв хэсэгт байрлах фульбе омгийнхон руу халдаж, улмаар Огоссагу тосгонд л гэхэд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд зэрэг 160-аад хүн амиа алдсан байна.

Ийнхүү улс оронд дэгдсэн эмх замбараагүй байдал, хүчирхийллийн улмаас ерөнхий сайдаа огцорно гэж харж байсан ч засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан нь хүн бүхний хувьд гэнэтийн үйл явдал болжээ.

Тэгвэл ийнхүү засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараагаар Малигийн түр засгийн газрыг энэ улсын хот төлөвлөлтийн сайд асан Муса Мара түр тэргүүлэхээр томилогджээ. Тэрээр улсынхаа ерөнхийлөгчөөс зохих тушаал даалгавар авч, улс оронд хууль ёсны сонгууль явагдаж, дараагийн засгийн газар бүрэлдэх хүртэл шилжилтийн түр засгийн газраа тэргүүлэхээр болсон байна. Малигийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Мусса Мара нь өмнө нь улсынхаа ерөнхийлөгчийн улс төрийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний талд зогсч байжээ.

Одоогоор Малигийн хууль ёсны засгийн газар ийнхүү огцорсон тодорхой шалтгаан нөхцлийг нэрлээгүй байна. Малид 8 сарын өмнө сонгууль явагдаж, засгийн газраа байгуулаад байжээ.

Мали улсад 2012 оны 3-р сард төрийн эргэлт болж, улсынхаа хойд хэсэгт нутгийн туареги омгийнхон бослого тэмцэл өрнүүлснийг засгийн газар нь эрс эсэргүүцэж, тухайн үеийн ерөнхийлөгч Амаду Тумани Турег огцруулж байжээ. Үүний дараагаар босогчдын бүлэглэлийн тэргүүн улсынхаа засгийн эрхийг Үндэсний зөвлөлийн тэргүүндээ шилжүүлж, улс орны шинэ тэргүүнийг сонгох хүртэл эрх мэдлийг хяналтандаа байлгах үүрэг хүлээлгэж байсан юм. Улмаар 2013 оны 8-р сард энэ улсад явагдсан ардчилсан сонгуулиар засгийн газрын тэргүүн асан Ибрагим Бубакар Кейт улсынхаа шинэ ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Тэр цагаас хойш Францын зэвсэгт хүчин болоод Баруун Африкийн улс орнуудын дэмжлэгтэйгээр Мали улсад зэвсэгт босогчдод барьцаалагдаад байсан газар нутгийг чөлөөлж, улсынхаа хууль ёсны төр, эдийн засгийг сэргээх үйл явц эхэлжээ. 2014 оны 2-р сард Малид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албаны төлөөлөгчид ирж, энэ улсын эрх баригчид болоод зэвсэгт босогчдын хооронд энхийн гэрээ хэлцэл байгуулж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө