Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шри Ланкад балмад халдлага дэлбэрэлтүүд боллоо

  Б.Оюун 2019-04-22 471

Шри Ланкад улаан өндөгний баярын үеэр нийслэл Коломбо хотын дээд зэрэглэлийн зочид буудлууд болон сүмийн барилгад ар араасаа хүчтэй дэлбэрэлт болж, балмад халдлага үйлджээ. Халдлага нийслэл Коломбогоос гадна хэд хэдэн дагуул хотод болсон байна. Энд байрлах дээд зэрэглэлийн 3 зочид буудал, мөн нэг сүмийн барилгад ар араасаа 6 удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Удалгүй бараг нэгэн зэрэг болсон 6 дэлбэрэлтийн араас 7, 8 дахь халдлагууд болж, энэ удаад амьтны хүрээлэнгийн дэргэдэх жижиг зочид буудал, мөн Коломбо хотын Дематагодад хүчтэй дэлбэрэлт болж цагдаагийн ажилтнууд өртсөн байна.

Шри Ланкийн эрх баригчдын мэдээлж байгаагаар ар араасаа болсон халдлага дэлбэрэлтүүдэд одоогийн байдлаар 207 хүн амиа алдаж, 450-аад хүн гэмтэж бэртсэн гэсэн байна. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар ч зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа юм. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шри Ланкад болсон халдлага дэлбэрэлтэд гадны 35 иргэн өртөн амиа алдсан байна. Тэдгээрийн дотор Их Британи, АНУ, Турк, Португали, Энэтхэг, Нидерланд, Хятад зэрэг орны иргэд байгаа юм. Ингэхдээ орон нутгийн эрх баригчид халдлагад өртөгсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэж мэдээлж байна. Учир нь эмнэлгүүдэд маш олон тооны, янз бүрийн шархтай хүмүүс хүргэгджээ.

Штурм дома

Халдлага Коломбо хотын дээд зэрэглэлийн 5 одтой зочид буудлууд, мөн орон нутгийн католик сүм хийдэд, гудамж талбайд болжээ. Шри Ланкийн ерөнхий сайд Ранил Викрамасингх халдлагыг үйлдсэн эздийг “балмад алуурчид, балмад этгээдүүд” гэж нэрлэн, гэм буруутнуудыг олж тогтоох болно гэжээ. Шри Ланкийн ерөнхий сайд түүнчлэн улсынхаа ард иргэдэд хандан энэхүү балмад үйлдлийн эсрэг “эв нэгдлээ хамгаалан сөрөн зогсч”, аливаа худал хуурмаг мэдээлэл, иргэдийг хагалан бутаргах гэсэн оролдлогуудын эсрэг эвлэлдэн нэгдэх нь чухал гэсэн байна. Шри Ланкад болсон халдлага нь католик шашны улаан өндөгний баярын үеэр болжээ. Ням гарагт Шри Ланкийн католик сүм хийдүүдэд улаан өндөгний баярын мөргөл залбирал, сүмийн зан үйл болж, хөл хөдөлгөөн ихтэй байжээ.

A statue of the Virgin Mary broken in St Anthony's Shrine

Халдлага дэлбэрэлтэд Шри Ланкийн Кохчайкаде, Баттикалоа болон Негомбо гэх нийслэл Коломбо хотын дагуул хотуудын католик сүм хийдүүд, мөн “Шангри-ла”, “Синнамон Гранд”, “Кингсбери” зэрэг зочид буудлууд өртсөн байна. Энэтхэгийн далайн эрэг дагуу байрлах арал улс болох Шри Ланкийн хүн ам хэд хэдэн шашинд хуваагддаг байна. 2012 онд Шри Ланкийн хүн амын дунд явуулсан тооллого, статистик судалгаагаар 22 сая хүн амтай энэ улсын иргэдийн 70% нь буддын шашинтнууд, 12,6% нь индус, 9,7% нь мусульман шашинтнууд, хүн амын цөөнх буюу 7,6% нь католик шашинтнууд эзэлдэг байна.

ШРИ ЛАНКИЙН ИРГЭНИЙ ДАЙН

Шри Ланкад олон жилийн туршид энэ улсын төв засгийн газар болон “Тамил Иламын босогчдын бүлэглэл” буюу Тамилын барсууд зэвсэгт бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн тулаан өрнөж байсан юм. 1983-2009 оны хооронд үргэлжилсэн зэвсэгт сөргөлдөөний улмаас Шри Ланкад 80 мянга гаруй хүн амиа алдаж байжээ. Шри Ланк улс 1948 онд Их Британийн колоничлолоос салж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа энэ улсын засгийн эрхийг сингалууд удирдаж байжээ. Энэ үеэс Шри Ланкийн төв засгийн газар нутгийн цөөнх болох тамилын иргэдийг ялгаварлан гадуурхаж, гарал үүслээр нь хавчин боож эхэлжээ. Ийнхүү төв засгийн газар болоод тамилын хооронд хямрал хүчирхийлэл гаарсаар 1976 онд нутгийн цөөнх болох тамилууд “Тамил Иламын босогчдын бүлэглэл” байгуулан 1977 оноос Тамилын барсууд нэрэн дор цуст тэмцэл өрнүүлсэн юм. Тэд Шри Ланкад Тамилын тусгаар улс байгуулахыг зорьж байжээ.

Улмаар Шри Ланкийн эрхийг барьж байсан сингал цагдаа хүчнийхэн тамилын Жафна хотод дээрэм тонуул хийж, нутгийн иргэдийг түйвээсэн нь Тамилчуудын тэвчээрийн барж, тэд 1983 оны 7-р сард Жафна хот дахь сингалын засгийн газрын хүчин рүү дайрснаар “хар 7-р сар” буюу Шри Ланкийн иргэний дайны эхийг тавьж байжээ.

Map showing locations of attacks

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө