Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Колумбид хөрсний нуралтад 20-иод хүн амиа алджээ

  Б.Оюун 2019-04-23 299

Колумбид олон хоног үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас уулархаг нутгаар хөрсний гулгалт, нуранги болжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Колумбийн баруун өмнөд хэсэгт 20-иод хүн золгүй байдлаар амиа алдаад байна. Орон нутгийн аврах албаныхан хөрсний нуралт, гулгалт болсон газарт аврах ажиллагаа явуулж, лаг шавранд дарагдсан барилга байшингуудын нурангийг цэвэрлэж байгаа юм.


Колумбийн Каука мужийн Росас гэх газарт газарт уулын бүсэд хөрсний нуралт болж, улмаар 20-иод хүн амиа алдан, 30 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа юм. Колумбид борооны улирал эхэлж, ирэх 6-р сарын эхний долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Гамшгийн бүсэд болсон хөрсний нуралтын улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 40 гаруй байшин эвдэрч сүйдэн, 850 гаруй барилга хэсэгчлэн өртжээ. Түүнчлэн энд 18 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

Үргэлжлэн орж байгаа борооны улмаас Колумбийн баруун өмнөд нутагт энэ сарын 21-нд хөрсний гулгалт, нуранги болж, гамшгийн бүсэд өнөөдрийг хүртэл аврах ажиллагаа үргэлжлэн явагдсаар байна.
Колумбийн ерөнхийлөгч Иван Дуке гамшигт өртсөн бүс нутагт биечлэн ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Колумбийн эрх баригчид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэр оронгүй хоцорсон иргэдэд улсаас дэмжлэг туслалцаа үзүүлж, орон байртай болгоно гэсэн амлалт өгсөн байна.


Түүнчлэн Колумбид нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас Пан Америкийн авто замын хөдөлгөөн саатжээ.


Гамшигт үзэгдэлд хамгийн ихээр нэрвэгдсэн Росаст ердөө хэдхэн цагийн дотор сарын дундажтай тэнцэх хэмжээний хур тунадас орсон талаар цаг уурчид мэдээлж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө