Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Филиппинд хүчтэй газар хөдлөлт боллоо

  Б.Оюун 2019-04-23 812

Филиппинд даваа гарагийн орой хүчтэй газар хөдлөлт боллоо. Америкийн геологийн тандалт судалгааны албаны мэдээлснээр Филиппинд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, гамшигт үзэгдлийн гол хүч газрын 40 км-ийн гүнд байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар газар хөдлөлтөд нийслэл Манила хот өртөж, тэнгэр баганадсан өндөр барилгууд газар хөдлөлтөд доргин чичирч байсан гэнэ.

 Филиппины эрх баригчдын мэдээлж байгаагаар гамшигт үзэгдэл орон нутгийн цагаар даваа гарагийн орой, 21 цаг 11 минутын алдад болжээ. Газар хөдлөлтийн хүч их байснаас Манила хотод тэнгэр баганадсан өндөр барилгууд савчин ганхаж байсан гэнэ. Аврах албаныхан шуурхай ажиллаж, сургууль цэцэрлэгүүд, албан газруудаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Филиппинээс ирүүлж байгаа нэгэн бичлэгэн дээр  Манила хотын Anchor Skysuites барилгын дээврийн хэсэгт байрлах усан сангийн ус газар хөдлөлтийн улмаас хүрээгээ даван доош хэдэн тонн ус асгарсан байна. Манила хотын 181 метр өндөртэй барилгаын дээврийн хэсэгт 25 метрийн урттай усан сан байрлаж байсан нь газар хөдлөлтөд барилга савчихтай зэрэгцэн ийнхүү асгарчээ. Улмаар барилгын ханыг даган хэдэн тонн ус доош асгарсан байна.

Image result for Philippines earthquake kills at least 8, more feared buried

Филиппины эрх баригчид улс оронд нь нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас 8 хүн өртөн амиа алдаж, 20-иод хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлж байгаа ч чухам ямар хэмжээний хор хохирол учирсан талаар одоогоор тодорхой мэдээлэхгүй байгаа юм.

Амиа алдсан 8 хүний 5 нь барилгын нурангид даруулан, өөр 3 хүний цогцсыг газар хөдлөлтийн улмаас нурсан хүнсний дэлгүүрийн нурангин дундаас аврагчид олжээ. Дэлгүүрийн нурангийг цэвэрлэх, өөр хүн дарагдсан эсэхийг нягтлан шалгах ажил хийгдэж байна.

Филиппинд болсон газар хөдлөлтийн улмаас барилга байшин, зам гүүр эвдэрч сүйджээ. Филиппины Пампанга мужид гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч тасалдсан байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пампанга мужийн Кларк олон улсын нисэх буудлын зарим байгууламжид цууралт үүсчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө