Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Коломбо хотын орчмоос тэсрэх бөмбөгний 90 гаруй тэслэгч олжээ

  Б.Оюун 2019-04-23 439

Шри Ланкийн цагдаагийн албаныхан Коломбо хотын нэгэн дүүргээс тэсрэх бөмбөгний 90 гаруй тэслэгч детонатор олсон талаар мэдээлжээ. Эдгээр аюултай эд зүйлсийг Петта дүүргийн автобусны буудлын дэргэдээс олсон байна.

 Шри Ланкийн хууль сахиулагчид болон цэргийнхэн хаа сайгүй аюулгүй байдлыг өндөрсгөж, ар араасаа болсон балмад халдлагын дагуу мөрдөн шалгах ажил явуулж байгаа юм. Тэгвэл орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цэргийнхэн нийслэл Коломбо хотын Бандаранаике олон улсын нисэх буудлын орчмоос, нисэх буудалтай ихэд ойрхон газраас гар хийцийн тэсрэх бөмбөг олсон байна.

Image result for Полиция Шри-Ланки обнаружила 87 детонаторов в Коломбо

Коломбо хотын захирагч Рози Сенанаяке улс оронд нь болсон балмад халдлагыг эрс шүүмжлэн буруутгаад, нүүрээ нуун энгийн номхон иргэдийн эсрэг цуст халдлага үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдэл нь хулчгар, балмад үйлдэл гэсэн байна.

Шри Ланкийн ерөнхийлөгч Майтри-пала Сирисен улс орондоо мягмар гарагаас эхлэн онцгой байдал тогтоож, Үндэсний хэмжээний гашуудал зарласан байна.

Арабын Аль Арабия телевиз өөрийн эх сурвалжин дээр тулгуурлан Шри Ланкад болсон халдлагын хариуцлагыг алан хядах Аль Каида байгууллагатай холбоо сүлбээтэй “Жамаат аль Таухид аль Ватания” алан хядах бүлэглэлд тохсон байна. Халдлагын хариуцлагыг одоогоор ямар ч зэвсэгт бүлэглэл өөртөө албан ёсоор хүлээгээгүй байгаа ч Шри Ланкийн батлан хамгаалахын сайд Руван Вижеваранде балмад халдлагыг хэн үйлдсэнийг мэдэж байгаа гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө