Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британийн Хатан Хаан АНУ-ын тэргүүнийг дахин хүлээн авч уулзана

  Б.Оюун 2019-04-24 277

 ​Их Британийн хатан хаан 2-р Элизабет ирэх 6-р сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания нарыг хүлээн авч уулзана. Английн хатан хааны хувьд тэрээр АНУ-ын тэргүүнтэй өмнө нь 2018 оны 7-р сард уулзаж, Трампын гэр бүлийг Виндзорын ордондоо хүлээн авч байсан юм. Тиймээс ирэх 6-р сард болох тэдний уулзалт төрийн хэмжээнд хийх 2 дахь уулзалт болох юм.

Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны мэдээлж байгаагаар ноён Трамп болон түүний гэргий Их Британийн хатан хаанаас ирүүлсэн албан ёсны урилгыг хүлээн авч, 2019 оны 6-р сарын 3-5-ны өдрүүдэд Их Британийн вант улсад айлчлах болноо гэжээ.

Дональд болон Мелания Трамп энэ айлчлалаас яг жилийн өмнө мөн Их Британид айлчилж, анхны албан ёсны айлчлалаа хийж байсан юм.

Тэгвэл хоёр улсын харилцаан дахь түүхийг сөхвөл хатан хаан 2-р Елизаветатай тэртээ 1959 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Шотландын Балморал ордонд анх уулзаж, айлчлал хийж байжээ. Тэгвэл Дональд Трампаас өмнө 2011 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мөн Их Британид төрийн айлчлал хийх үеэрээ хатан хаанд бараалхаж байсан юм. Хатан хаан 2-р Элизабетийн хувьд тэрээр хаан ширээнд заларч байгаа 66 жилийн хугацаандаа Линдон Жонсоноос бусад АНУ-ын бүх төрийн тэргүүнтэй нүүр тулан уулзаж байжээ. Түүнчлэн нэгэн сонирхолтой баримт дурьдвал хатан хаан, эр нөхрийнхөө хамт АНУ руу 4 удаа айлчлал хийж, анхных нь 1957 оны 10-р сард Эрх чөлөөний орныг зорьж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд Их Британийн хатан хаан 2007 оны 5-р сард АНУ-д айлчилж байсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө