Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Филиппинд сонгуулийн үеэр зодоон болжээ

  Б.Оюун 2019-05-14 325

 Филиппинд энэ улсын парламентын сонгуулийн үеэр Минданао арал дээр олныг хамарсан үймээн дэгджээ. Эндхийн Ланао-дель-сур гэх газарт орон нутгийн сургуулийн барилгад сонгуулийн санал авах үйл явцын үеэр улс төрийн сөргөлдөгч хүчнүүдийн хооронд үймээн дэгдэж, улмаар хоорондоо зодолдсон хэрэг гарчээ.

  Ланао-дель-сур мужийн Марантагийн Баконг сургууль дээр байгуулан сонгуулийн штаб, санал хураах хэсэг дээр зодоон болжээ. Энд улс төрийн нам хүчнээс парламентын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дэмжигчдийн хооронд маргаан үүсч, улмаар эмх замбарагүй байдал болон хувирч, зарим нэг нь зодоон хийсэн байна. Филиппины Минданао арал нь улс төрийн идэвхтэй, сөргөлдөгч хүчнүүдийн хоорондын маргаан зөрчил ихтэй бүс нутагт тооцогддог юм. Тиймээс ямарваа мөргөлдөөн тулаан дэгдэх хамгийн өндөр магадлалтай газар гэнэ. Сонгуулийн санал хураах үйл явцын үеэр нэр дэвшигчдийн талынхан хоорондоо муудалцан маргалдаж, улмаар зодоон хийсэн байна. Цагдаа хүчнийхэн зодоонд оролцсон талуудыг зогсоож, эмх журам сахиулахын тулд хүч хэрэглэхээс аргагүйд хүрчээ. Тэд агаарт анхааруулах зорилгоор хийн буугаар буудаж, зодоонд оролцсон хүмүүсийг хоёр тийш нь салгасан байна.

Филиппинд энэ сарын 13-нд парламентын бүх нийтийн сонгууль болж, өнөөдөр санал тоолох үйл явц үргэлжилж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд ажиглагчдын үзэж байгаагаар ерөнхийлөгч Родриго Дутертегийн талыг баримтлагчид амжилттай оролцож, ерөнхийлөгчийн байр суурийг бэхжүүлэх улс төрийн чухал үйл явц болжээ. Сонгуулийн үйл явцыг зарим ажиглагчид ерөнхийлөгч Дутертед ард иргэд нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг харах, мөн байр сууриа бататгах боломж гэж харж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө